Швейцарь улс “Бээжин 2022” өвлийн олимпын наадмыг хойшлуулах санал гаргажээ. Швейцарийн ҮОХ-ны тэргүүн Ральф Штокли өнөөдөр энэ талаар мэдэгдэл хийсэн байна.
“Бид бараг өдөр бүр шинэ залуу, шилдэг тамирчид коронавирусийн халдвар авч, Бээжин рүү явж чадааргүй болсон тухай мэдээлэл хүлээж авч байна. Олимпын наадам хөшгөө нээхэд тийм ч их хугацаа үлдсэнгүй. Гэсэн ч хугацааг хойшлуулах боломжийг одооноос судлах ёстой гэж бодож байна. Өвлийн спортыг хөгжүүлж эхэлж байгаа улс орнуудад энэ нөхцөл байдал тун хүнд тусна. Энэ бол шаардлага биш. Ярилцах ёстой гэж үзээд гаргаж тавьсан санал” гэж тэрээр хэлжээ. Эрүүл мэндийн салбар нь сулхан хөгжсөн улсын тамирчид халдвар авснаасаа болоод олимпыг өнжиж болохгүй гэдэг агуулгаар тэрээр санал гаргаж байгаа юм байна.
“Бээжин 2022” өвлийн олимпын наадам ирэх сарын 4-20-нд болох юм.
0 0“Бээжин 2022” олимпын наадмыг хойшлуулах уу |
|