Хойд Солонгосын телевиз “Токио 2020” олимпыг дууссаных нь дараа дамжуулж эхэлжээ

2021-08-13,   685

Хойд Солонгос улс “Токио 2020” зуны олимпын наадмыг дууссанаас нь хойш хоёр хоногийн дараа дамжуулж эхэлжээ. ВВС энэ талаар мэдээллээ.

Мэдээлэлд, БНАСАУ-ын төрийн мэдлийн төв телевиз энэ долоо хоногт эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Их Британи-Чилийн тоглолтыг 70 минут орчим нэвтрүүлсэн нь олимпын тэмцээнийг иргэдэдээ үзүүлсэн анхны тохиолдол нь болсон талаар өгүүлжээ. Уг тоглолт нь үнэндээ өнгөрсөн долдугаар сарын 21-нд, олимпын нээлтээс ч өмнө болсон юм.

Йонхап агентлагийн мэдээлснээр, БНХАУ өмнө нь ч олимпын тэмцээн уралдааныг хаалтаас хэд хоногийн дараа дамжуулдаг байсан гэнэ. Хөлбөмбөгийн тоглолтын дүрс бичлэг нь дуугүй, дүрсний чанар маш муу байсан бөгөөд тус телевиз энэ дүрс бичлэгийг хаанаас олж авсан нь тодорхойгүй байгаа гэнэ.

Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо БНСУ-ын SBS телевизтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээнийхээ хүрээнд Пеньянд олимпын наадмын дүрс бичлэгийг санал болгосоор ирсэн гэж АНУ-ын North Korea Tech хуудаст мэдээлсэн байх юм.

БНАСАУ “Тамирчдаа ковид19 цар тахлаас хамгаалахын тулд” гэх шалтгаанаар Токио 2020 олимпын наадамд оролцоогүй юм. Харин 2018 оны Пёнчаны өвлийн олимпод 22 тамирчнаа БНСУ-тай нэг баг болон оролцуулж байв.  


0 0
Хойд Солонгосын телевиз “Токио 2020” олимпыг дууссаных нь дараа дамжуулж эхэлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0