Эдүгээ амьдрал, эдийн засгийн эрч хүч хөгшин Европын тийм ч олон газраас гэрэлтэхгүй байгаа билээ. Бид бүхний мэддэг Герман, Франц, Итали зэрэг “өндөр хөгжилтэй” гэгдэх улсууд аажмаар мөхлийн замдаа орж, олон мянган жил цуглуулсан эд баялагтаа дулдуйдан жижигчүүдийнхээ эрч хүч гэрэл гэгээнээс бага ч гэсэн хүртэхийг санаархаж байгаа нь нууц биш юм. “Хөгшин тив”-ийг эдийн засгийн өсөлтийн хурдцаараа эрчимтэй хөгжиж буй Азийн орнуудтай хөл зэрэгцүүлдэггүй юм аа гэхэд ядаж хол хоцорчихгүй байх боломжийг олгож байгаа тэр цөөхөн улсын нэг нь “Балтийн далайн” гэж нэрлэгддэг улсууд дотроо хамгийн жижиг нь болох Эстон юм.
Дэлхийн банкнаас гаргасан тайлан, бусад статистикийг аваад үзэхэд Европын холбооны улсуудад аж ахуйн нэгжийн тоо огцом хорогдож, нөхцөл байдал тийм ч сайнгүй гэдгийг харуулсаар буй. Энэ байдал одоо ч хэвээр үргэлжилсээр байна. Гэтэл Эстонд байдал эсрэгээрээ өрнөж, олон аж ахуйн нэгж шинээр байгуулагджээ. Нэгэн үе манайд борооны дараах мөөг шиг олширч, хөрөнгө оруулалтыг соронздон татаж байсан офф шор банк, аж ахуйн нэгжүүд энэ улсад 2009 онд олноор байгуулагдсан бөгөөд өдгөө үүргээ гүйцэтгэж, үр дүнгээ харж эхэлж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд Эстон улс Балтийн далайн улсуудаас хамгийн жижиг нь гэсэн имижээ аажмаар гээж, эдүгээ хамгийн бага татвар, төр засгийн оролцоо багатай бизнесийн орчноороо хөрөнгө оруулалтыг хөрш зэргэлдээ Литва, Латви улсаас илүү татах болжээ.
.jpg)
Интернэд өндөр технологийн бизнест бол бүр ч хол хаях нөхцлийг бүрдүүлжээ. Эдүгээ Эстон улс энэ чиглэлээр дэлхийн стандартад хүрсэн боловсролыг олгох болсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Дэлхийн газрын зураг дэр туургаа тусгаар улс хэмээн анх тэмдэглэгдсэн 1991 оноос хойш тус улс шуудхан л өнөөгийн түвшиндээ хүрчихээгүй. 2008 оны дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралд өртөж ДНБ нь 20 хувиар буурч байсан үе бий. Гэхдээ одоо харахад энэ уналт тэдэнд урагшлах эрч хүчийг өгчээ гэлтэй. Дэлхий дээр хамгийн үнэтэй баялаг бол оюун ухаан билээ. Энэ утгаар авч үзвэл шилдэг боловсон хүчнээ гадагш алдсан Эстон улсыг хямралд хамгийн их хохирол амссан гэж үзэж болно. Хямралын жилүүдэд тус улсын урдаа барьдаг “алтан” толгойнууд арай дээр амьдралыг хүсэмжлэн гадагшаа одоцгоосон байдаг. Гэхдээ дээр дурьдсан хүндрэл, бэрхшээлүүд тэднийг өндөр технологийн зах зээлийн том тоглогч болоход нь садаа болж чадаагүй юм. Өдгөө энэ улсад тив, дэлхийд танигдсан 16 том аж ахуйн нэгж ажиллаж байгаагийн дотор монголчууд бидний хэдийнэ танил болсон программ хангамжуудыг үйлдвэрлэдэг нь ч байгаа юм. Өнгөрсөн жил Лондон хотноо зохион байгуулагдсан программ хангамж зохион бүтээгчдийн олон улсын шалгаруулалтын ялагч болсон GrabCAD программ цаашид дэлхийн хэрэглээ болох эхлэлээ хэдийнэ тавиад байна. Хөрөнгө оруулалт ын Seedcamp сан энэ төсөлд хөрөнгө хаяна гэдгээ энэ сард мэдэгдээд байгаа юм. Дашрамд дурьдахад, Лондоны шалгаруулалтын шувтаргын шатанд шалгарсан 20 оролцогчийн дөрөв нь эстонд хамааралтай байв.
Эстоны өндөр технологийн тоглогчдоос Skype /одоо Microsoft-ын нэг хэсэг болсон/ маргаангүй тэргүүлэгчийн нэгэнд тооцогдоно. Интернэт, телефоны үйлчилгээ эрхэлдэг тус компанийн программ хангамжийг дөрвөн эстон залуу бичсэн бөгөөд нутгийн программчин Даниэль Ваарикийн ярьж байгагаар эдгээр залуус нутагтаа рок од шиг л хүндлэгддэг аж. Эстон нь мөн Playtech-ийн томоохон төв бөгөөд хүний сэтгэл хөөрлийг дээд зэргээр гаргаж, олны хэлдгээр “азаартуулсан" олон тоглоомыг “эх барьж” авчээ. Энэ төрлийн программ хангамжийн жинхэнэ “уурхай” гэж Эстоныг нэрлэдэг байна. Одоогийн байдлаар амжилтад хүрэхээр тэмүүлж буй 1,3 сая “авьяас” гадуур тэнэж буй гэсэн тоо байна. Магадгүй тэдний нэлээдгүй хэсэг нь дэлхий дахинд “тэсрэлт” хийх программ, аль эсвэл тоглоомыг аль хэдийнэ хийчихээд хөрөнгө оруулагч хайн бэдэрч яваа ч юм бил үү. Капиталист ертөнцийнхөн энэ боломжийг юу гэж алдах билээ дээ.

Барууны хөрөнгө оруулагчид энд хэдийнэ суурьшаад авцгаасан. Тэдний нэг болох Аллан Мартинсон гэгч эр “Хэрвээ өндөр технологийн гоц авьяастнууд байдаггүйсэн бол хэн ч Эстоныг зүглэхгүй байсан” хэмээн өгүүлж байна. Түүнийхээр бол хүйтэн, эрс тэс уур амьсгал, ойлгомжгүй хэл нь гадныхныг үргээх шалтгаан гэнэ. Гэхдээ маш амбицлаг үйлдвэрлэгчид бүр эхнээсээ л хил хязгаар, хол ойроос шалтгаалахгүйгээр интернэт гэгч сайхан зүйлийг ашиглан хөрөнгө оруулалт татаж, үйл ажиллагаагаа өгөжүүлсээр байгааг хэлэх нь зүйтэй. Интернэттэй л бол “Сонгож ав, тэгээд өсч дэвж” гэсэн зарыг сонжиход үнэндээ дэлхийн хаана байх нь хамаагүй болчихоод байгаа билээ. Амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа “старт-ап”-уудын ихэнх нь амьдралыг илүү хөгжилтэй амар хялбар болоход чиглэгдсэн бүтээгдэхүүнийг гаргадаг. Жишээлбэл, Flirtic-ээс найзаа олж, үнтэй танилцаж болох бол Sportlyzer сургалт дасгалжуулалтын шинэ арга барил, шинжлэх ухааны нээлтүүдийг гишүүддээ хүргэдэг байх аж. Primex Finance, VanOnGo, Lawato, Vumonic Datalabs гэсэн нэрсийг уншигч авхай цээжлээд авахад тун ч гэмгүй. Одоогоор Таллинд төвлөрч буй эдгээр старт апууд удахгүй дэлхийд гарна гэдэгт эргэлзэх юм алга.
Хүний амьдрал мэдээллийн технологиос улам их хамааралтай болж байгаа энэ үед Эстон улс улам л баяжсаар байх нь тодорхой. Учир нь тэдний баялаг оюун ухаандаа байдаг. Баялгийн энэ “уурхай” шавхагдашгүй билээ.
| Эстон-Жижиг улс ч технологийн бизнест амжилт олж болдгийн баталгаа |
2025-12-16 16:52:51
Алдсан мөнгөө нөхөж олно гэж мөрийтэй тоглосоор ₮150 саяар хохирчээ
2025-12-16 16:35:25
2025-12-16 16:17:41
Улаанбаатараас Хөвсгөл нуур руу автобус шууд явж эхэллээ
2025-12-16 15:50:20
"О.Осоржамааг чандарлах зөвшөөрлийг цагдаагаас олгоогүй тул хөрсөнд оршооно"
2025-12-16 15:29:40
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс ₮835.8 тэрбумаар буурчээ
2025-12-16 14:56:45
Нийслэлийн таван байршилд давхар гүүрэн гарц барихаар зургийг баталлаа
2025-12-16 13:22:27
2025-12-16 12:05:41
2025-12-16 11:56:37
"Архигүй шинэ жил" арга хэмжээг хэрэгжүүлэхээр 1061 алба хаагч ажиллаж байна
2025-12-16 11:26:23
1-р хороолол, МҮОНРТ, 5 буудал, 100 айл, Бөхийн өргөө агаар бага бохирдолтой байна
2025-12-16 11:19:10
2025-12-16 11:17:57
БНХАУ-Японы дипломат хямрал хурцдаж байна
2025-12-16 10:38:13
21 элчин сайдыг эгүүлэн татаж, шинээр томиллоо
2025-12-16 10:33:57
Ойрын гурав хоногт хүйтний эрч сулавтар байна
2025-12-16 10:26:47
2025-12-16 10:16:41
2025-12-16 09:52:40
Азийн залуучуудын V пара наадмаас Монголын баг ганзага дүүрэн медальтай ирлээ
2025-12-16 09:32:49
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэр бүл "Боолчлогч" нэвтрүүлгийн талаар мэдэгдэл гаргалаа
2025-12-16 09:23:17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-12-16 07:59:11
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн байна
2025-12-16 07:57:36
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
Амиа алдсан Атиензагийн охин: Бид ээжийгээ алдсан ч, Монголоос 1000 ээжийг олж авлаа
2025-12-15 15:33:16
Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр +3 хэм хүрч, дулаарна
2025-12-15 14:36:30
"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо
2025-12-15 13:56:46
"О.Осоржамаагийн задлан шинжилгээний хариу гарахаар нас барсан шалтгаан тодорхой болно"
2025-12-15 13:18:50
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Бусдын эгэм рүү хэдэнтээ хутгалж хөнөөчхөөд, булаацалдаж байгаад хатгачихсан гэж маргажээ
2025-12-15 11:42:12
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
Гадаад паспортыг авга, нагац, үеэл нь төлөөлж авах боломжтой боллоо
2025-12-15 10:53:30
Ким Жон Ун ОХУ-аас эргэж ирсэн цэргүүдээ сайшаалтайгаар хүлээн авлаа
2025-12-15 10:48:06
Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"
2025-12-15 10:45:19
2025-12-15 10:05:57
2025-12-15 09:32:08
2025-12-15 09:26:01
2025-12-15 09:16:42
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2025-12-15 07:51:44
Aрхи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ
2025-12-15 07:50:02