Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
9-10-нд шилжих шөнө Баян-Өлгийн нутгаар, 10-ны өдөр Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
10-ны өдөр Ховдын хойд хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2025 оны 03-р сарын 09-ний 20 цагаас 2025 оны 03-р сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, зүүн хэсгээр баруун хойноос, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар секундэд 14-16 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -18…-23 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -12…-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -2…-7 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгаар +9…+14 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14...-16 градус, бусад хэсгээр -8...-10 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -12...-14 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -15...-17 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
2025 оны 03-р сарын 11-нээс 03-р сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 11-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 18-20 метр, 12, 13-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -13...-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна.
| Гуравдугаар сарын 14 хүртэл ихэнх нутгаар цас орж, шуурна |
2025-12-09 09:14:52
Эрхтэн солиулах жагсаалтад 1000 иргэн байгаа ч энэ онд тархины үхэлтэй донор илрээгүй
2025-12-09 09:01:08
2025-12-09 09:00:00
Шатахуун түгээлтийг хэвийн болгохгүй бол БЭТ томилж, тусгай зөвшөөрлийг цуцлахыг анхаарууллаа
2025-12-09 08:51:31
Монголын говиос олдсон 29 багц үлэг гүрвэлийн олдворыг Франц улс үнэ төлбөргүй "буцааж" өглөө
2025-12-09 08:43:39
2025-12-09 08:05:00
2025-12-09 08:00:00
Хилийн хурцадмал байдал дахин ширүүсч Тайланд улс Камбож руу агаараас цохилт өглөө
2025-12-08 17:29:33
Гаалийн ажилтнуудын хууль бус үйлдлийг 11-11 дугаараар авч, өдөрт нь Ерөнхий сайдад танилцуулна
2025-12-08 16:06:55
Трамп “Netflix” компани “Warner Bros”-ийг худалдаж авах нь асуудал дагуулж болох талаар мэдэгдлээ
2025-12-08 15:27:15
Мөрийтэй тоглоомын 20 сайтыг хаалаа
2025-12-08 15:12:59
Метро 2030 онд ашиглалтад орж, хамгийн хол зорчиход 2000 төгрөг төлнө
2025-12-08 15:02:25
2025-12-08 14:57:18
Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын захирлыг шинэ жилдээ хандив авахгүй байхыг анхаарууллаа
2025-12-08 14:38:54
2025-12-08 13:34:42
"Барилга барихад авдаг зөвшөөрлийг цөөлнө"
2025-12-08 13:27:50
Ж.Чинбүрэн: Нийслэлд томуугийн өвчлөл буурч байна
2025-12-08 13:08:16
2025-12-08 12:58:05
Оны сүүлчийн өдөр дулаарч, 13 хэм хүйтэн байна
2025-12-08 12:50:51
6 мянган төгрөгийн үнэтэй өндгөн шоколадны тоглоом 185-617 мянган төгрөгийн үнэд хүрлээ
2025-12-08 10:53:46
2025-12-08 10:04:10
Их Британид Хааны Тэнгисийн цэргийн хүчин Оросын аюул заналхийллийг эсэргүүцэх Атлантын шинэ стратегийг танилцууллаа
2025-12-08 09:53:11
2025-12-08 09:47:01
2025-12-08 09:33:57
Огт аваагүй хүүхдийн тэтгэмжийг нөхөн олгуулна
2025-12-08 09:29:38
ОХУ-аас оруулж ирсэн автомашиныг татвараас зайлсхийлгэсэн байцаагч нарт ял оноолоо
2025-12-08 08:30:00
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна
2025-12-08 08:12:07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна
2025-12-08 08:10:26