АНУ-ын Невада мужийн Рено хотод "Зэрлэг хонины сан"-гаас “Аргаль хонийг хамгаалах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үзэсгэлэн-2025” арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний үеэр Монгол Улсын БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ү.Энхтайван, Монголын ан агнуурын холбооны тэргүүн, доктор Р.Самъяа нарын төлөөлөгчид АНУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Загас, Зэрлэг амьтдын алба (U.S. Fish and Wildlife Service)-ны төлөөлөгчидтэй уулзаж, зэрлэг амьтдын хамгааллын чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ.
Уулзалтын эхэнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, зэрлэг амьтдыг хамгаалах, тэдгээрийн амьдрах орчныг хадгалах, хууль бус худалдааг таслан зогсоох чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Улмаар талууд зэрлэг амьтдын хууль тогтоомжийг мөрдүүлэх, хууль бус худалдааг хянах, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарч ажиллахаар тохиролцож, Монгол Улсад хууль ёсоор агнасан аргаль (угалз)-ийн эвэрт тэмдэглэгээ хийж хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Аргаль хонь сан (WSF)болон Монголын Ан агнуурын холбоо (МААХ) хооронд санамж бичиг байгууллаа.
Зэрлэг амьтдын хууль бус худалдаатай тэмцэх, CITES (Зэрлэг амьтдыг олон улсын худалдаанд хяналт тавих тухай конвенц)-ийн хэрэгжилтийг хангахад АНУ-ын Загас, Зэрлэг амьтдын алба Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Ингэснээр Монгол Улсын зэрлэг амьтдыг хамгаалах, тогтвортой ашиглах чиглэлээр олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагааг бэхжүүлэхэд хувийн хэвшил, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх чухал ажлын эхлэл болж байгаа юм.
Мөн үзэсгэлэн арга хэмжээний үеэр....
“Аргаль агнуур судлалын төв” ТББ-ын тэргүүн С.Амгаланбаатарын аргаль хонийг судлах, хамгааллын болон ашиглалтын менежментийг сайжруулахад гаргасан амжилтыг үнэлж АНУ-ын “Зэрлэг хонины сан” (Wild sheep Foundation) нь 2025 оныхоо “Шилдэг амжилтын төлөөх шагнал” (Outstanding achievement award)-аар шагнасан байна. Энэ нь аргаль хонины судалгааныхаа үр дүнгээр 60 гаруй эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл бичиж олон улсын болон үндэснийхээ сэтгүүлүүдэд хэвлүүлсэн, уулын туруутан судлаач мэргэжилтнүүдийг бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэллээ.
Аргаль хонь нь Монгол орноос гадна Дундад Ази, Төв Азийн орнуудаар тархсан байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол улсын нэгдэн орсон Нүүдлийн зүйлүүдийн конвенц (CMS)-ийн зүгээс улс орнуудын хооронд нүүдэллэдэг зүйлүүдийн талаар ихээхэн анхаарал хандуулах болсон юм. Монгол оронд нэг зүйлийн хамгааллын төлөвлөгөөг боловсруулан баталж эхэлсэн бөгөөд эдгээрийн дунд “Монгол орны аргаль хонийг хамгаалах менежментийн төлөвлөгөө”-г боловсруулсан батлахад бэлэн болсон байна.
Монголын болон Казакстан, Киргизстан зэрэг улсуудын аргаль хонь судлаачид хамтран ажиллахаар тохиролцон “Төв Азийн уулын туруутны биологчдын ажлын хэсэг” (Central Asian Working Group) байгуулан хамтран ажиллахаар тохиролцож Санамж бичиг байгуулсан байна. Монголын талаас “Аргаль агнуур судлалын төв” ТББ-ын тэргүүн С.Амгаланбаатар гарын үсэг зурлаа.
| АНУ-ын Загас, Зэрлэг амьтдын алба Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ |
2026-03-05 10:10:09
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50