Монгол улс дижитал шилжилт хийж, технологийн шийдлийг хөгжүүлэхэд 30,000 IT инженер шаардлагатай, гэтэл монголд 3,000-4,000 л инженерүүд хөдөлмөрийн зах зээлд ажиллаж байна. Тиймээс MLC Business school Европт технологийн боловсрол олгогч нараас ранкаараа 5-т ордог Болгарын “Soft Uni Global”-тай хамтран дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх 20,000 IT инженер бэлтгэх “20К Программист” төслийг 2022 оны 10 сараас эхлэн хэрэгжүүлж эхлээд байна.
“Soft Uni Global” нь 10 жилийн түүхтэй, дэлхий даяар 17,000+ Full Stack Developer төгсгөж, 1000 гаруй сургалтыг зохион байгуулан, 100 орчим байгууллагуудтай түншийн харилцаа үүсгэн хамтран ажиллаж байгаа билээ. “Soft Uni Global”-ийн төгсөгчид TESLA, Microsoft, Amazon зэрэг томоохон байгууллагуудад ажилладаг байна.
Төслийн хүрээнд дараах ажилууд амжилттай хэрэгжүүлж байна:
Программлчлалын хэлний анхан шатны 100%-ийн тэтгэлэгтэй сургалтууд
Код бичиж сурах хүсэлтэй, цаашид энэ чиглэлээр суралцах сонирхолтой ч программчлалын суурьгүй хүмүүст зориулан дэлхийд хамгийн түгээмэл ашигладаг Java, Python программчлалын хэлний сургалтыг MLC Business School-ийн зүгээс 100%-ийн тэтгэлэгтэй зохион байгуулж байна. Одоогийн байдлаар анхан шатны тэтгэлэгт хөтөлбөрт 1,900 гаруй сурагч, оюутан залуус оролцож программчлалын суурь мэдлэгтэй болоод байна.
Сургалтын давуу талаас дурьдвал танхим болон онлайн хэлбэрээр суралцах бүрэн боломжтой бөгөөд ажил, хичээлийн цагтай давхцахгүйгээр амралтын өдрүүдэд 10:00-14:00 цагийн хооронд зохион байгууллагддаг. Түүнчлэн сургалтын төгсгөлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын сертификатаар өөрийн ур чадварыг батлах бүрэн боломжтой.
| “20К программист” төсөл амжилттай хэрэгжиж байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03