Агаарын тээврийн салбараар дагнаж мэдээ, мэдээлэл бэлтгэдэг aviationsourcenews.com цахим хуудаст Монголын “Изнис Эйрвейз” компани Бээжингээс ОХУ руу цэргийн зориулалттай ачаа тээвэрлэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл тавигджээ.
Уг мэдээлэлд “Изнис Эйрвейз” компани “JU-1332” дугаартай Airbus A330 онгоцоороо БНХАУ-аас цэргийн зориулалттай ачааг БНХАУ-аас ОХУ руу тээвэрлэсэн байж магадгүй байна. Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж "Надад “Изнис Эйрвэйз” болон тэдний шинээр худалдаж авсан JU-1332 бүртгэлтэй Airbus A330-200 ачааны онгоцтой холбоотой чухал мэдээ байна. Уг онгоц Бээжингээс 50 тонн цэргийн хувцас хэрэглэл болон техник ачиж яваа бөгөөд одоогоор уг онгоц Монгол Улсын Улаанбаатар хотод бууж байгаа бөгөөд эцсийн цэг нь ОХУ" гх мэдээллийг өглөө гэжээ.
Мөн онгоцны өмгнөх эзэмшигчдийг ширхэгчлэн дурдаад, онгоцны ADS-B дохио өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-наас хойш ажиллаагүй. Засгийн газрын даалгаврын үед дохиог ихэвчлэн унтраадаг.
Aviationsourcenews.com мэдээллээ “Украинд дайнтай байгаа энэ үед ийм зүйл болж байгаа нь үнэн бол Монгол чухам аль талд байгааг харуулна. Бид цаашдаа энэ асуудлыг анхааралтай ажиглах болно” гэж төгсгөжээ.
| “Изнис эйрвейз” компани ОХУ руу цэргийн ачаа зөөсөн үү |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03