Өчигдөр 13 аймгийн /Дархан-Уул, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Завхан, Увс, Ховд, Орхон, Сэлэнгэ/ газар нутгийг хамарсан хүчтэй цасан шуурга болж өнгөрчээ. Цаг агаарын аюулт үзэгдэл болохыг УЦУОШГ, ОБЕГ-аас анхааруулж байсан учир хүн, мал төөрсөн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирээгүй байна. Гэхдээ Өвөрхангай аймгийн нутагт айлын гэр нурж эдийн засгийн хохирол амссан талаар холбогдох байгууллагаас мэдээллээ. Тус аймгийн Нарийнтээл сумын Илийн-Ам гэдэг газар малчин Г-ын таван ханатай гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрчээ. Мөн тус сумын Өвгөн хөтөл гэдэг газар малчин Г, Л нарын дөрвөн ханатай гэр нурсан байна. Нийт дөрвөн айлын гэр нурсан бөгөөд бүгд 18.00 цагийн орчим, салхины хурд 18-25 м/секунд болж ширүүсэх үеэр тохиолдсон байна.
Өчигдрийн цасан шуурганы улмаас Баян-Өлгий, Ховдын баруун, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Дорнодын хойд, Завхан, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд 1-25 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Цаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байх тул сонор сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.
| Ойрын өдрүүдэд нийт нутгаар цасан болон шороон шуургатай байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03