Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийж буй.
Цахилгааны хязгаарлалт 1-2 цаг үргэлжилж буй юм. Тэгвэл цахилгааны хязгаарлалт хийх хуваарьт багтаагүй ч зарим газар тог тасарсан талаар иргэдийн гомдол цахим орчинд гарсан билээ.
Энэ талаар Улаанбаатар Цахилгаан Түгээх Станц (УБЦТЦ)-аас тодруулахад "Цахилгааны хязгаарлалт хуваарийн дагуу явж байгаа. Илүү газраар тасалдсан зүйл байхгүй. Харин Сонгинохайрхан дүүрэгт цахилгааны гэмтэл гарсан тул тодорхойгүй хугацаагаар тасарсан. Уг гэмтлийг засварлахаар шуурхай баг ажиллаж байгаа" гэж мэдээлэл өглөө.
Мөн одоогоор Цагаан сарын баярын үеэр хязгаарлалт хийх мэдээлэл албан ёсоор ирээгүй гэж албаныхан мэдэгдлээ.
| Тодруулга: Цахилгааны хязгаарлалт хуваарийн дагуу хийгдэж байна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57