Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 3399 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь сүүлийн 15 сарын хугацаанд гараагүй үзүүлэлт аж.
Үүнтэй холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлэв:
"Төгрөгийн ханш бага багаар чангарсаар 3399 рүү оржээ. Энэ бол сайн үзүүлэлт бас олон ажлын үр дүн юм. Жил гаруйн өмнө Эдийн засаг хөгжлийн сайдаар томилогдож байхад 1 доллар 3550 төгрөг орчим болчихсон, гурван ч ханштай, доллар олддоггүй байсан. Нүүрсний хулгайчдын увайгүй үйлдэл төгрөгийн ханш унахад их нөлөөлж байсныг нүүрсээ биржээр зарж, ил тод байдлыг ханган, онцгой дэглэмээр ажиллаж эхэлснээс хойш хүмүүс сайн ойлгодог болсон" гэлээ.
| Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 3399 төгрөгтэй тэнцэж байна |
2026-11-21 08:00:00
2026-11-20 17:25:22
2026-11-20 09:53:26
2026-11-21 08:00:00