Олон нийтийн цахим сүлжээнд "Гантөмөр Хажидмаа" хаягаас ногдол ашиг шаардсан олон хүн цагдаа дээр торгуульд ороод байгаа... хандивын данс.... гэх мэдээлэл гарсан.
Тэгвэл уг мэдээлэл худал болохыг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас мэдээллээ.
Нэгдүгээр сарын 15-ны өдөр иргэн Х нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших "Эрдэнэс таван толгой" компанийн байранд "Ногдол ашиг өг" гэж хэрүүл маргаан үүсгэн бусдын биед халдаж, цохисон үйлдэлд иргэний гомдлоор Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
Мөн түүнтэй хамт явсан иргэн Э нь бусдын биед халдсан үйлдэл гаргасан тул түүнд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Цагдаагийн байгууллагаас иргэн Х, Э нарын бусдын биед халдсан үйлдэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалт явуулсан. Ногдол ашиг шаардсан гэх асуудалд шалгалт явуулаагүй болохыг мэдээлж байна.

| "Ногдол ашиг шаардсан олон хүн цагдаа дээр торгуульд ороод байгаа" гэх мэдээлэл худал гэв |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57