Манай улс практикт анх удаа хүний сэтгэл санааны хохирол, амь насыг үнэлэх хууль эрх зүйн орчинтой болсон. Мөн Улсын дээд шүүхээс сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх жишиг загварыг батлаад байна.
Өнөөгийн манай улсын шүүхийн практикаар хүний амь насыг 50 сая төгрөгөөр үнэлдэг нийтлэг жишиг бий. Тэгвэл Шүүхийн шинжилгээний хууль батлагдсанаар сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг тусгай загварчлалаар гаргаж, зэрэглэлийг сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нар хамтран тогтоохоор болсон. Хүний амь насыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 82.5 сая төгрөг байхаар хуульд тусгаад байна. Энэ бол хамгийн бага жишиг загвар гэж буй.
Мөн монгол хүний дундаж наслалтаас хохирогчийн амь насыг хасаж хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг тав дахин үржүүлэх хувилбар бас бий. Тухайлбал, хохирогч 21 настай байлаа гэхэд дундаж наслалт 71 гэж үзэхэд зөрүү 50 гарч байна. Энэ хугацаанд хөдөлмөр эрхлэх, хийж бүтээх байжээ гэж үзэхэд 137.5 сая төгрөг байх юм.
Ингэж байж эд материалаас гадна сэтгэцийн эрүүл мэндэд учирч байгаа хохирлыг үнэлнэ гэж хууль санаачлагч, шинжээчид үзэж байгаа.
Дээд шүүхээс баталсан жишгээр сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу нэгдүгээр зэрэглэл 0-3 хувь, хоёрдугаар зэрэглэл 4-8 хувь, гуравдугаар зэрэглэл 9-15 хувь, дөрөвдүгээр зэрэглэл 15-30 хувь, тавдугаар зэрэглэл 31-99 хувь гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хувьчлан тооцох юм.
Өөрөөр хэлбэл, хүний сэтгэцэд хохирол учруулсан бол 2.7 сая төгрөг ба түүнээс дээш 80 хүртэлх төгрөгөөр үнэлүүлэх боломжтой болж байна.
Харин нэгдүгээр зэрэглэлээс доогуур тогтоохгүй гэсэн үг. Түүнчлэн иргэний хуульд зааснаар гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд бүтэн өнчин үлдсэн бол дээрх 100 хувийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 160 сая төгрөгөөр тогтооно. Ингэснээр иргэн хамгийн багадаа 80 сая, хоёр бага насны бүтэн өнчин үлдсэн хүүхэд 160 хүртэлх сая төгрөгийн сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрх зүйн орчин үүсэж байна.
Шүүхээр шийдэгдсэн бодит кейсээр жишээ татаж эрх зүйн орчин бүрдэхээс өмнө болон өнөөдөр ямар байх вэ?
Иргэн Б тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа долоон настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон. Хүүгийн ээж Т гэм буруутай этгээдээс сэтгэл санааны хохирол 3.678.800, хүүхдийг долоон нас хүртэл өсгөж хүмүүжүүлсний зардал 16.321.200 нийт 20 сая төгрөгийг нэхэмжилжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлыг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Харин улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд “Иргэний хуулийн гэм хорын ерөнхий зохицуулалтад эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах агуулга, зарчим тусгагдсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэгчээс сэтгэл санааны хохиролд шаардсан 3.678.800 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэв.
Харин хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд гаргасан зардал нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болж нэхэмжлэгчид учирсан хохирол биш, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь эцэг, эхийн хуулиар хүлээсэн үүрэг тул холбогдох шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзжээ. Хууль эрхзүйн орчин бүрдсэн өнөө цагт бол хамгийн багадаа 82.5 сая төгрөг.
Түүнчлэн дундаж наслалт 71 гэж үзэхэд долоон насыг хасаад 64. Энэ хугацаанд хөдөлмөр эрхлэх, хийж бүтээх байжээ гэж үзэж тооцох боломжтой юм.
| "Хүний амь нас"-ыг 82.5 сая төгрөг байхаар хуульд тусгаад байна |
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
2025-11-07 16:14:48
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болох асуудлаар хамтран ажиллахаар боллоо
2025-11-07 15:52:44
2025-11-07 14:18:57
Гадаа тэжээдэг нохойндоо анхаарал тавихыг уриаллаа
2025-11-07 14:12:25
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
2025-11-07 13:50:06
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
2025-11-07 13:32:02
2025-11-07 12:57:20
2025-11-07 12:39:25
2025-11-07 12:23:38
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
2025-11-07 11:00:37
"Сураггүй болсон иргэн нас барсан Баян-Уул суманд цас ороогүй"
2025-11-07 11:00:24
2025-11-07 10:17:30
Путин 24 хамаатнаа төр, улсын компанид өндөр албан тушаалд томилж, рекорд тогтоолоо
2025-11-07 09:37:54
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна
2025-11-07 09:10:41
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2025-11-07 08:08:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-07 08:07:14
Бага насны хүүхэд хүчиндсэн цагдаагийн хорих ялыг хэвээр үлдээлээ
2025-11-06 17:10:18
86 эмнэлэг ажил хаялтад нэгдэж, дахин тэвчихгүй шийдсэн гэдгээ илэрхийллээ
2025-11-06 16:43:01
2025-11-06 15:52:50
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
2025-11-06 15:24:16
2025-11-06 15:13:53
2025-11-06 14:30:24
00 цаас, хоол, үсний сэв суултууртаа хийдгээс болж, 36 цаг ус хязгаарлахаар боллоо
2025-11-06 14:18:19
2025-11-06 13:37:55
2025-11-06 13:08:58
Малаа дайруулсан малчид буруудаж өрөнд ордог хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэхээр боллоо
2025-11-06 12:23:09
2025-11-06 12:16:51
Малчин цэргийг дарамталж амиа хорлоход хүргэсэн ахлагчийг дахин шүүнэ
2025-11-06 12:10:50
2025-11-06 11:58:05
2025-11-06 11:16:35
Сэрэмжлүүлэг: Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, ₮20 саяар торголоо
2025-11-06 11:04:48
Нөхөртөө хулганы хор, уксус өгсөн эмэгтэйн ялыг бууруулж, 10 жил болголоо
2025-11-06 10:59:06
2025-11-06 10:57:52
Б.Сумъяа шүгэл биш бүрээ үлээлээ
2025-11-06 10:51:39
Г.Батсүх ахмадын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-06 10:33:07
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр Хамба лам сурагчдад айлдвар айлдана
2025-11-06 10:28:19
П.Батчулуун эмч ажилдаа орлоо
2025-11-06 10:20:54
2025-11-06 10:17:37
Өнгөрсөн шөнө замын ажил хийж байсан иргэнийг мөргөж, хөнөөгөөд зугатжээ
2025-11-06 10:14:39
Өнөө оройны 18 цагаас эхлэх их цасны аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-06 10:05:36
2025-11-06 09:46:54
2025-11-06 09:38:40
2025-11-06 09:29:50
2025-11-06 09:27:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-06 08:12:04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-06 08:11:03