Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс баруун зүгт 18 километрийн зайд 02 дугаар сарын 02-ны өдрийн 05:10:07 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Хэдхэн хоногийн өмнө Архангай аймгийн Ихтамир сумаас баруун урд зүгт 71 километрийн зайд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26-ны 08:12:06 цагт 4.1 магнитудын хүчтэй газар газар хөдлөлт болсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Мөн Хөвсгөл аймагт газар хөдөлж, сумуудад чичирхийлэл мэдрэгдсэн. Тодруулбал, нэгдүгээр сарын 24-ний 12:15 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт 4,1 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:
Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. 3-4 баллын газар хөдлөлт жилд дэлхийн хэмжээнд нийт 49000 орчим бүртгэгддэг байна.
| Өмнөговьд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57