Бямба, Ням гарагт буюу хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Дэнжийн мянга дахь Хүчит шонхор худалдааны төвийн зүүн болон урд талын замыг 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болжээ.
Цагаан сарын баярын өдрүүд ойртсонтой холбоотой зах, худалдааны төвийг чиглэсэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн байна. Тиймээс хуулийн дагуу уг зохицуулалтыг хийхээр болжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл “Цагдаагийн байгууллагын эрх үүрэг” 8.2.2-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах” эрхтэй гэж заасан байдаг хэмээн Тээврийн Цагдаагийн Албанаас/ТЦА/ мэдээллээ.
| Амралтын өдрүүдэд Хүчит шонхор захын зүүн болон урд талын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57