Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны зөвшөөрөлгүй хашаа хайсыг чөлөөлөх ажлыг эхлүүлж, холбогдох хүмүүст нь шаардлага хүргүүлсэн байна. Энэ талаар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, "Өнөөдрөөс Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд орц, гарц таглаж барьсан өндөр хашаануудыг буулгах шаардлагуудыг тавьж байна. Үүнийг оршин суугчид дэмжиж, хамтарч ажиллах хэрэгтэй байна. Аюул ослын үед стандартын шаардлага хангаагүй, орц, гарц хааж барьсан хашаанууд олон хүний амь эрсдэх эрсдлийг дагуулдаг тул зөвшөөрөлгүй хашаа хайсыг чөлөөлөх ажлыг нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэн ажиллана. Өнөөдрийн байдлаар 40 орчим СӨХ-д мэдэгдэл хүргүүлсэн" гэлээ.
| П.Сайнзориг: Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны зөвшөөрөлгүй хашаа хайсыг чөлөөлнө |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57