Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд Цагаан сарыг угтсан их цэвэрлэгээний болзолт уралдааныг хоёрдугаар сарын 1-15-ны хооронд зохион байгуулахаар боллоо.
Энэ нь Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.
Цэвэрлэгээнд есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо, орон сууцны контор, сургууль, цэцэрлэг, хог хаягдал, зам цэвэрлэгээний байгууллага, иргэд хамрагдана..
Болзолт уралдаан нь
1.Хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлээр:
2.Гэрэлтүүлгийн засвар арчлалтыг сайжруулах, асалтыг нэмэгдүүлэх чиглэлээр:
Аяны хугацаанд хийж буй ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон холбогдох байгууллагуудын оролцсон Хяналтын баг хяналт тавьж, явцын үнэлгээг хийнэ гэж Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас мэдээлэв.
| Цагаан сарыг угтан бүх нийтийн цэвэрлэгээний аян эхлүүллээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57