Өнгөрсөн оны аравдугаар сард Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны ээлжит их хурлаар и-Спортын анхны олимпын наадмыг зохион байгуулахаар хэлэлцэж тохирсон.
Тэгвэл ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах саяхан Хятадын төрийн Шинхау агентлагт өгсөн ярилцлагадаа анхны и-спортын олимпыг удлаа гэхэд 2026 онд багтаахаар төлөвлөж байгааг онцолжээ.
Энэ талаар тэрбээр "И-Спортын анхны олимпыг яг хэзээ хийх талаар эцсийн шийдвэр гараагүй. Гэхдээ 2026 оноос хэтрэхгүй зохион байгуулна. Олимп зохион байгуулна гэдэг тоглоом биш. Тиймээс бүх зүйлийг сайтар бэлтгэсний дараа албан ёсоор танилцуулна" гэв.
Түүнчлэн олимпын босс цаашид хиймэл оюун ухааныг спортын шударга өрсөлдөөнд сайнаар нөлөөлнө гэж бодож байгаагаа илэрхийлсэн юм.
Анхны и-Спортын наадмыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Япон улс мэдэгдсэн. Одоогоор хоёр тал хэлэлцээрийн ширээнд сууж байгааг Т.Бах мэдэгдлээ.
Эх сурвалж: Inside The Games
| Томас Бах: И-Спортын анхны олимпыг 2025 эсвэл 2026 онд зохион байгуулна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57