Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт хоёр суудлын автомашин мөргөлдөж дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна
Тодруулбал, Онцгой байдлын байгууллагад хоёр машин мөргөлдөж автомашины төмөр эд ангид 4 хүн хавчуулагдан хоёр хүн нас барж, 2 хүн эсэн мэнд гарсан тухай дуудлагыг энэ сарын 30-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу очиход тус аймгийн Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Приус- 11” загварын суудлын автомашин, Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ын “Пробокс” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, Пробокс” загварын суудлын автомашины жолооч 56 настай эрэгтэй Г, 16 настай эрэгтэй С нар гэмтсэн байсныг Өлзийт сумын сум дундын Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн автомашин авч явсан, мөн автомашинд зорчиж явсан байна.
Харин 47 настай иргэн А, 34 настай иргэн У, приус-11 загварын автомашинд зорчиж явсан иргэн 58 настай Б, 60 настай Д нар нас барсан байсан тул 22:14 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгуллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
| Хоёр машин мөргөлдөж, дөрвөн хүн нас баржээ |
7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
2026-06-26 09:15:26
2026-06-25 15:32:51
2026-06-25 11:21:41
7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
2026-06-26 09:15:26