Энэ сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 22-ийн товчоо явах замд “Зам хашаад байна” гэсэн мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад Shaanxi-x3000 загварын том оврын ачааны машины жолооч нь зөрчил гаргасан болохыг тогтоожээ.
Тодруулбал нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцох маршрутын зөвшөөрөлгүй, бусдын хөдөлгөөнийг саатуулсан, ачааны автомашины ар талд туузан наалт, улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулсан байвал зохино зэрэг заалтыг зөрчсөн байна.
Зөрчлийн хуулийн 14.7.33 дэх хэсэгт зааснаар 10,000, 14.5.17 дах хэсэгт зааснаар 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Замын хөдөлгөөнд оролцохдоо бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчихыг ТЦА-наас зөвлөлөө.
Эх сурвалж: ТЦА
| Замын хөдөлгөөнд саад учруулсан Shaanxi-x3000 загварын ачааны машины жолоочийг ₮160,000-аар торгожээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57