Нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Харьков хотоос манай улсын иргэд бүгдээрээ гарч чаджээ. Тус хотод амвдарч байсан манай улсын 19 иргэн, тэдний гэр бүлийн дөрвөн хүн гээд нийт 23 иргэн Харьков-Львов чиглэлийн галт тэрэгт амжиж суусан байна. Харьков хотоос Львов хот хүртэл 1018 км, Львовоос Украин-Польшийн хил хүртэл 70 гаруй км, нийт 1100 орчим км амаргүй замыг туулаад аюулгүй газарт хүрэх гэнэ.
Эдгээр иргэдийг Украин-Польшийн хилээр нэвтэрсэн даруйд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Унгар Улсад суугаа ЭСЯ, БНЧУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтнууд тосон авч, Варшав хот руу хүргэхээр бэлэн байдалтай ажиллаж байгаа аж. Дашрамд дурдахад, Польш дахь Монгол Улсын ЭСЯ-ны ажилтнууд өчигдөр дахин 10 иргэнээ Украины хилийн зурвасаас тосч авчээ. Тэдгээрийн дунд Кировоград хотод сурдаг хоёр оюутан байгаа аж.
| Харьковт байсан 23 монгол иргэн галт тэргэнд амжиж суун дайны бүсээс холджээ |
2026-10-23 13:18:01
2026-10-23 11:04:42
Улаанбаатарт 1 хэм дулаан, цас орохгүй
2026-10-23 07:20:15
2026-10-23 17:57:44
УИХ: Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 17:38:51
2026-10-23 16:10:58
2026-10-23 14:00:07
2026-10-23 13:18:01
2026-10-23 11:27:47
2026-10-23 11:12:34
2026-10-23 11:04:42
Улаанбаатарт 1 хэм дулаан, цас орохгүй
2026-10-23 07:20:15
Угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн
2026-10-23 07:18:48