Нэгдүгээр сарын 27, 28-н буюу амралтын өдрүүдэд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 25 байгууллагын 482 ажилтан, албан хаагч авто замын халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажиллажээ.
Тодруулбал 111 тусгай зориулалтын машин, техникээр хусалт хийн, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто замууд, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 85 тонн бодис, 34 тонн давс цацаж, 656 тонн хар цас ачиж тээвэрлэсэн байна.
Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 4,326 аж ахуйн нэгж байгууллага орчны 50 метрийн цас мөсний цэвэрлэгээг хийжээ.
Сар шинийн баярын үеэр Гандантэгчэнлин хийдийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Тиймээс Монгол түмний уламжлалт баяр тохиолдуулан Гандантэгчэнлин хийдийн 500 гаруй лам хувраг, ажилтан хийдийн дотор, гадна орчны явган хүний зам талбайг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөлөөс урьдчилан сэргийлж байгааг Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.
| Гандантэгчэнлин хийдийн лам хувраг нар гадна орчны зам талбайгаа цэвэрлэж эхлэв |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57