Өнгөрсөн долоо хоногт /2024.01.24/ Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрэлт болж онцгойгийн гурван алба хаагч харамсалтайгаар амиа алдсан.
Тус албан хаагчдыг сүүлийн замд нь үдэх ёслол өнөөдөр болж байна.
Албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амиа алдсан алба хаагчдыг сүүлийн замд нь үдэх үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн удирдлагууд, Онцгой байдлын бие бүрэлдэхүүн, талийгаачдын ар гэрийнхэн оролцож байна.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарсан ослын шалтгааныг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан гурван албан хаагч газ ачиж явсан машины ёмкость 40 метр шидэгдэх үед дарагдаж нас барсан болохыг ОБЕГ-аас мэдээлсэн. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Онцгой байдлын албаны гурван албан хаагчдын ар гэрт “Буянт-Ухаа” хороололд тус бүр гурван өрөө орон сууц олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн бусад хохирлыг арилгахад шаардлагатай нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн амь насны даатгалаар тус бүр 50 сая төгрөг олгохоор шийдвэрлээд байгаа юм.
| Дэлбэрэлтэд өртөж амиа алдсан алба хаагчдыг сүүлийн замд нь үдлээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57