Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр энэ сарын 24-ний шөнө шингэрүүлсэн хийн түлш тээвэрлэж явсан цистерн машин осолдож, дэлбэрэлт үүссэн осол гарсан.
Уг ослын улмаас 14 хүн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэнээс дөрөв нь анхны тусламж аваад буцсан бол 10 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
ГССҮТ-өөс иргэдийн биеийн байдлыг тодруулахад "Биеийн хэсгийн 80-90 хувь нь түлэгдсэн зургаан хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Зургаан хүний гурав нь маш хүнд, гурван хүний биеийн байдал хүнд байна. Эдгээр хүмүүсийн амин үзүүлэлтийг дээшлүүлэх эрчимт эмчилгээ хийгдэж байгаа. Биеийн байдал тогтвортой болохоор нөхөн сэргээх эмчилгээ хийгдэнэ.
Биеийн хэсгийн 30-45 хувь нь түлэгдсэн дөрвөн хүн ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвд эмчлүүлж байна. Биеийн байдал тогтвортой.
Эм, тариа тасраагүй, нарийн мэргэжлийн эмч нар нэмэлтээр хяналт тавьж, шаардлагатай мэс заслыг хийж байгаа"-г мэдээллээ.
| ГССҮТ: Биеийн хэсгийн 80-90 хувь нь түлэгдсэн зургаан хүнд эрчимт эмчилгээ хийгдэж байна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57