Өчигдөр 18:00 цагийн орчимд Улаанбаатар хотын төвийн зарим газар, Таван шар орчимд тог тасарчээ.
Нийслэлд цахилгаан хязгаарлах хуваарийг өдөр бүр УБЦТС ТӨХК-аас мэдээлж байсан ч сүүлийн өдрүүдэд мэдээлэхээ болиод байгаа юм.
Иймээс цахилгаан хязгаарлах хуваарь гарахаа больсон эсэх болон зарим газар урьдчилж мэдэгдэхгүйгээр гэнэт цахилгаан хязгаарлаж буй шалтгааныг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-ийн холбогдох хүмүүсээс тодрууллаа.
Хуваарийн талаар УБЦТС ТӨХК-ийн эх сурвалж хэлэхдээ "Цахилгааны хуваарь гаргахгүй байна гэдэг нь хязгаарлахгүй байгаа гэсэн үг. Хүйтний эрч нэг хэмээр нэмэгдэхэд эрчим хүчний ачаалал нэг МВт-аар өсдөг. Гадаа градус буураад ирэхээр гайгүй байх шиг байна.
Диспетчерийн Үндэсний Төв(ДҮТ)-өөс УБЦТС ТӨХК-д ийм хэмжээний МВт хөнгөлөөрэй гэх чиглэл ирэхээр хотын хэмжээнд цахилгаан хязгаарлах арга хэмжээ авдаг. Одоогоор бол хязгаарлалт хийх хуваарь зарлуулъя гэж орж ирэхгүй байгаа" гэв.
Тэгвэл хуваарь гарахгүй байгаа ч зарим газар гэнэт тог тасарч байгаа шалтгаан юу болох талаар УБЦТС ТӨХК-ийн оператор н.Дуламсүрэнгээс асуухад "Одоогоор дахин цахилгаан хязгаарлах шинэчлэгдсэн албан ёсны хуваарь гараагүй байна. Нэгдүгээр сард хуваарь дээр төлөвлөгдсөн хязгаарлалт хийгдээд дууссан.
Одоо бол ганц хоёр ачаалалтай бүсүүдэд горимын ачааллыг хөнгөлөх үүднээс хаяадаа гэнэт гэнэт хязгаарлалт хийгдэж байна. Өөрөөр хэлбэл хязгаарлалт хий гэсэн үүрэг даалгавар гэнэт ирж байгаа. Төлөвлөгөөт ганц нэг газруудад хязгаарлахаас өмнө мессэж илгээж амждаг. Гэнэтийн ачааллын үед мессэж явуулах боломжгүй, нэг цагийн хязгаарлалт хийж байна" хэмээн хэллээ.
| УБЦТС: Нийслэлд цахилгаан хязгаарлах шинэ хуваарь гараагүй. Одоо ганц хоёр ачаалалтай бүсэд гэнэтийн хязгаарлалт хийж байгаа |
2026-03-06 09:00:00
2026-03-06 08:10:00
2026-03-06 08:00:00
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50