Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас 2 дах жилдээ “Миний Монгол-2024”
үзэсгэлэн худалдааг “Глобал Эвент” компанитай хамтран “Хүннү Молл” худалдааны
төвийн Экспо танхимд энэ сарын 13-ны өдрөөс хоёрдугаар сарын 08-ны өдрийг дуустал
хугацаанд зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэнд Монгол Улсын бүх аймаг сумдын Төрийн банкны Инкубатор төвийн
бойжигч, жижиг дунд бизнес эрхлэгчид оролцож өөр өөрсдийн үндэсний бүтээгдэхүүнээ
дэлгэн тавьж бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулах, сурталчилж байгаагаараа
онцлог юм. Харилцагч та тус үзэсгэлэнд зочилсноор банкны бүтээгдэхүүн үйлчилгээг
авахаас гадна Сар шинийн гарын бэлэг, тавгийн идээ, үндэсний дээл хувцас зэрэг 200
гаруй үндэсний үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийх боломжтой.
Та бүхнийг “Миний Монгол 2024” үзэсгэлэнг сонирхож, үндэсний үйлдвэрлэгчдээ
дэмжин худалдан авалт хийхийг урьж байна.
Лавлах утас:1800-1881
Дундаж давхаргыг дэмжигч-Төрийн банк
| ТӨРИЙН БАНК: “Миний монгол” үзэсгэлэнгээр зочилж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжээрэй |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57