Шөнийн эргүүл, хяналт шалгалтаар зөвшөөрөлгүй мод бэлтгэн, зөөвөрлөж байсан зөрчлийг илрүүлжээ.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Богдхан уулын Чулуут, Бумбатын аманд шөнийн эргүүл хийж зөвшөөрөлгүй мод бэлтгэн, зөөвөрлөж байсан зөрчлийг газар дээр нь илрүүлж холбогдох техник, хэрэгслийг битүүмжлээд байна.
Гэмт хэргийн шинжтэй дээрх зөрчлийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгааг мэдээлэв.
Тус орчинд 2023 оны арванхоёрдугаар сард Хамгаалалтын захиргаа болон Экологийн цагдаагийн албатай хамтран газар дээр нь хэд хэдэн удаа очиж ажилласан бөгөөд өмнө зөвшөөрөлгүй мод бэлтгэж буй нөхцөл байдлыг зогсоохоор хэрэг бүртгэлийн хэрэг нээн ажиллаж байгаа юм.




Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
| Богдхан уулын Чулуут, Бумбатын аманд зөвшөөрөлгүй мод бэлтгэж байсныг илрүүлжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57