Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт гал түймрийн ноцтой осол гарсан.
Их хэмжээний шингэрүүлсэн хий буюу газ алдагдсан тухайн бүсэд 12 төрлийн химийн бодисын найрлагыг тодорхойлох шинжилгээ хийснийг Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэллээ.
Тэрбээр "Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл, Согог Судлалын Үндэсний Төв, Цэргийн төв эмнэлэг зэрэг зургаан байгууллагын эмч, мэргэжилтнүүд эрсдэлийн үнэлгээ хийлээ.
Тухайн бүсэд "эрсдэл дунд зэрэг" байна гэх дүгнэлт гарсан. Эхний түргэвчилсэн үнэлгээг хийсний дараа явцын үнэлгээг дахин гүйцэтгэнэ.
Дэлбэрэлт болсон газарт Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Онцгой Байдлын Ерөнхий Газраас шинжилгээ, судалгаатай хяналт хийлээ. Агаарт агуулагдаж байгаа 12 төрлийн химийн бодисын найрлагыг тодорхойлох шинжилгээг тусгай багажийн тусламжтайгаар үзсэн.
Энэ шинжилгээг нийт таван цэгээс авсан.
Үргэлжлүүлэн "Ачиж явсан химийн бодис нь шингэрүүлсэн, шатамхай хий буюу пропан бодис. Хөнгөн нэгдэл учраас агаарт маш түргэн хугацаанд ууршиж замхарсан гэх дүгнэлт гарсан.
Агаар дахь химийн бодисын үлдэгдэл арилаагүй эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх вий гэсэн асуудал байна. Энэ тал дээр иргэд тайван байж болно.
Өнөөдөр 08:30-10:00 цагийн үед хийсэн шинжилгээ байгаа. Цаашдаа шинжилгээг давтан хийж, эрсдэлийн үнэлгээ, явцын үнэлгээг дахин явуулна.
Дэлбэрэлт болсон тухайн орчныг цэвэрлэх, бохирдлыг саармагжуулах чиглэлээр ажиллаж байна. Химийн бодисыг натри хлороор саармагжуулах ажлыг хийж байгаа" гэлээ.
| Д.Баярболд: Дэлбэрэлт болсон бүсийн химийн бодисыг натри хлороор саармагжуулж байна |
2026-03-06 09:00:00
2026-03-06 08:10:00
2026-03-06 08:00:00
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50