Украинд оршин сууж буй 30 орчим иргэнээ Монгол Улс ойрын үед татан авахаар ажиллаж эхэлсэн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгсөн. Тэгвэл Украины Харьковт суралцаж буй монгол оюутан М-тэй “Ийгл” телевизийн сэтгүүлч цахимаар холбогдож мэдээлэл авчээ.
Тэрээр "Харьков хотын цэргийн сургууль хилээс 2-3 километрийн цаана байдаг. Өнөө өглөө үүрийн 05.00 цагаас буудалцаан эхэлсэн. Хилтэй ойр учир дайн эхэлсэн нь бидэнд маш тодорхой мэдрэгдэж байна. Энд нийт 30 гаруй монгол оюутан байгаа. Тэдний гурав нь манай сургуульд сурдаг. Гадаад харилцааны яамнаас өчигдөр л бидэнтэй холбоо барьсан. Монгол явах хүсэлтэй хүүхдүүд өргөдөл өгөөрэй гэж хэлснээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй. Сарын өмнө Консулын газраас бидэнтэй холбогдож, хурал хийсэн юм. Тухайн үед бид Монгол явах хүсэлтэй байгаагаа хэлээд, нөхцөл байдлаа танилцуулсан. Гэвч биднийг консулын газрын дарга, гадаад харилцааны ажилтан нь "Сураг, таамаг төдий зүйл ярих хэрэггүй. Дайн болохгүй" гэж хэлээд инээж, тохуурхсан. Гэтэл одоо дайн эхэлчихлээ. Оюутнуудаа татаач ээ. Гадаад харилцааны яам, Консулын газар маш хариуцлагагүй хандсан. Манай сургуулийн гадаад оюутнууд ихэнх нь эх орон руугаа буцсан. Гэтэл Монголоос иргэдээ татаж авах тухай ямар ч албан бичиг ирүүлээгүй учир сургуулиас биднийг хичээлдээ суухыг шаардаж байсан. Консулын газар өчигдөр орой л дээрх агуулгатай бичгийг хүргүүлнэ гэдгээ хэлсэн. Манай гадаад найзуудыг эх орон нь шууд нислэгээр татаж байгаа. Үүнийг нь бид Консулын газарт хэлсэн ч аль улс иргэдээ татаж аваад байгааг батла гэх зэрэг шаардлага тавьсан. Аль улс иргэдээ татаж байгааг батлах үүрэгтэй хүмүүс нь бид биш шүү дээ.
Буудалцаан эхэлсэн учир энд эмх замбараагүй байдал бий болсон. Бүх автомашин шатахуунаа базаагаад эхэлсэн. Таксины үнэ огцом нэмэгдсэн. Оюутнуудын хувьд сургуулиас өгөх чиглэлийг хүлээгээд л байж байна. Одоогоор энд үлдсэн бүх оюутнууд нэг давхарт цугласан байна. Биднийг байрны подваль руу ороорой гэж хэлсэн. Тийшээ орчихвол гар утасны сүлжээгүй болно. Гэрийнхэнтэйгээ ч холбоо тогтоож чадахгүйд хүрнэ" гэж ярьсан байна.
| Оюутан М: Нутаг буцмаар байна гэхэд Украин дахь Консулын Газрын ажилтан бидэнд “Дайн болохгүй" гэж хэлээд инээж, тохуурхсан |
Түр хаасан Улаанбаатар-Өндөрхааны чиглэлийн замаар ингэж зорчоорой
2026-04-15 11:07:17
Шинэ цэвэрлэх байгууламж долдугаар сарын 1-нд ашиглалтад орно
2026-04-15 11:03:28
Х.Нямбаатар ХУБТ-ийн сурагчдын бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах чиглэл өглөө
2026-04-15 10:34:33
Хүүхэд морь унах зөвшөөрлийг нотариатад бүртгүүлж, баталгаажуулна
2026-04-15 12:41:27
2026-04-15 11:37:26
Түр хаасан Улаанбаатар-Өндөрхааны чиглэлийн замаар ингэж зорчоорой
2026-04-15 11:07:17
Шинэ цэвэрлэх байгууламж долдугаар сарын 1-нд ашиглалтад орно
2026-04-15 11:03:28
Х.Нямбаатар ХУБТ-ийн сурагчдын бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах чиглэл өглөө
2026-04-15 10:34:33
Л.Бямбасүрэн ₮120 саяыг мэдэхгүй гэсэн ч шүүх 13 жил хорих ял оноолоо
2026-04-15 10:28:32
2026-04-15 09:47:32
2026-04-15 09:41:51
2026-04-15 09:37:59
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын цагдан хориог хүчингүй болгуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй
2026-04-14 21:18:45
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32