Санхүүгийн Зохицуулах Хорооны/СЗХ/ Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл өчигдөр хуралдаж, мөнгөн зээлийн/ломбард/ үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5%-аар тогтоожээ.
Уг шийдвэр 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөх юм байна.
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд гэдэг нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх буюу зөвхөн ломбард болохыг тус хорооноос тодотгов.
Судалгааны ажил, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загварын төсөл, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг хэлэлцэж, уг шийдвэрийг гаргажээ.
УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2022 онд баталсан байдаг. Хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулсан байна.
Тус зөвлөл нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлах үүргийг хүлээжээ.
Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо
| Ломбардын зээлийн хүүгийн дээд хэмжээ гуравдугаар сарын 1-нээс сарын 4.5% болно |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57