Энэ сарын 21-нд Хонконгт Азийн 19 дэх удаагийн марафон гүйлтийн тэмцээн болж эмэгтэйчүүдийн ангилалд гүйлтийн Олон Улсын Хэмжээний Мастер (ОУХМ) Галбадрахын Хишигсайхан түрүүлэв.
Г.Хишигсайхан 2:33:50 цагийн амжилтаар тивийн тамирчдаа манлайлав. Түүний ард Киргизийн Сатарова Гүлшаной, БНХАУ-ын Ли Ен Мэй нар медалийн тавцанд гарчээ.
Олон улсын "Стандарт Чартеред" компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хонконгийн марафон тэмцээн болон Азийн АШТ цугтаа явагдсан бөгөөд Г.Хишигсайхан нийлбэр дүнгээр наймдугаар байр эзэлсэн билээ.
Шар тивийн тэмцээнээс өмнө нь зөвхөн эрчүүд медаль авч байв. Тодруулбал гавьяат тамирчин Б.Сэр-Од 2008 онд мөнгө, 2013 онд алт, 2015 онд Ж.Олонбаяр, 2017 онд Ц.Бямбажав нар хүрэл медаль хүртсэн түүхтэй.
Эрэгтэйчүүдийн ангилалд Энэтхэгийн Ман Синх 2:14:19 цагаар хувийн дээд амжилтаа шинэчлэн тогтоосноор тивийнхээ аварга болсон хоёр дахь энэтхэг гүйгч боллоо.
Хонконгийн марафонд нийт 76 мянган хүн оролцсон. Тэмцээний үеэр зүрхний шигдээсээр нэг хүн нас барсан болохыг албаныхан мэдээлэв. Ази тивдээ томоохонд тооцогдох Хонконгийн марафон сүүлийн жилүүдэд цар тахал, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан ийм өргөн хүрээнд болоогүй билээ.

| Г.Хишигсайхан марафоны Азийн аваргад түрүүлсэн анхны эмэгтэй тамирчин боллоо |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57