Сүхбаатарын талбайн зүүнээс баруун тийш явах чиглэлд автобусны буудал байгуулаад буй.
Уг автобусны буудлыг ямар учраас байгуулсан талаар НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Хойд болон урд чиглэлээс ирж байгаа автобуснууд иргэдээ төв талбайн өмнөх зогсоол дээр буулгана. Ингэснээр иргэд энэ буудлаас өөр автобусанд дамжин суух боломжтой.
Иргэдийн зүгээс Толгойт, Их Нарангаас Амгалан, ХӨСҮТ хүртэл нийтийн тээврийн автобус явуулах шаардлага тавьж байгаа юм.
Улаанбаатар хот урт, үргэлжилсэн байршилтай учраас зүүн чиглэл рүү явж байгаа замын хөдөлгөөн ачаалал их байх үед баруун тийш чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ түгжрэлд ороод таг зогсчихдог. Тийм учраас үүнийг хуваагаад богино эргэлт болгож Энхтайваны өргөн чөлөөгөөр зогсолтгүй автобуснууд явуулж байхаар зохион байгуулалт хийсэн болохыг мэргэжилтнүүд тайлбарласан" гэв.
| Энхтайваны өргөн чөлөөгөөр автобуснууд зогсолтгүй явуулж байхаар төв талбайн өмнө зогсоол байгуулсан |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57