Яруу найрагч Ц.Хулан, лам Б.Отгонбаатар нарыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан хэмээн Уанхан шатны шүүхээс Ц.Хуланд 9 жил 6 сарын хорих ял, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноосон байдаг. Харин тэд уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсанаар, давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцэж, Ц.Хулангийн ялыг 8 жил 1 сар болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ж.Батхуяг нар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ. Уг гомдлыг энэ сарын 24-нд Улсын дээд шүүхэд хаалттай хянан хэлэлцэхээр болсон байна.
Эргэн сануулахад, Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
| Ц.Хулангийн гомдлыг энэ сарын 24-нд Улсын дээд шүүхэд хэлэлцэнэ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57