ЖАЙКА олон улсын байгууллагын тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийн хоёрдугаар шатны хүрээнд туршлага хуваалцах семинар өнөөдөр боллоо.
Төслийн нэгдүгээр шат 2015-2019 онд хэрэгжсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх дэмжлэг, боловсролын үйлчилгээний загварыг бий болгох туршилтын үйл ажиллагааг зохион байгуулсан аж.
Юуны түрүүнд тэгш хамруулах сургуулийн өмнөх боловсролын загварыг боловсруулахын тулд Хан-Уул дүүргийн 12 болон Зуунмод сумын "Унагалдайн андууд" цэцэрлэгийг сонгожээ.
Үүний дараа загвараа улсын хэмжээнд түгээхээр 36 цэцэрлэгийн багш нарыг бэлтгэсэн талаар хэлэлцүүлгийн үеэр дурдагдав. Тус төслийн хоёрдугаар шат энэ оны наймдугаар сар хүртэл хэрэгжих юм байна.

Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах бодлогын чиглэл, хэрэгжилтийн талаар Боловсролын Ерөнхий Газрын Тэгш хамруулах бодлогын хэлтсийн дарга Э.Чулуунхишиг танилцуулав.
Тэрбээр "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад тулгамдаж буй асуудлын талаар судалгаа авсан. Хүүхдийнхээ хөгжлийг дэмжихэд олон нийтийн харилцаа хандлага хүндрэл учруулдаг хэмээн эцэг эх асран хамгаалагчдын 29.7 хувь нь хариулжээ.
Харин 27.9 хувь нь хүүхэдтэйгээ харилцах, ажиллах арга зүйн ойлголт дутмаг байна. Мөн 19.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, багшлах боловсон хүчин дутмаг гэж үзсэн.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжлийн бэрхшээлийн онцлог, хэрэгцээний талаарх ойлголтыг судлах, түүнд тулгуурлан харилцах ажиллах арга зүйн мэдлэг хэрэгцээтэй байгаа юм.
Энэ судалгааны үр дүнд үндэслэж нийслэлийн 59 болон 61 дүгээр цэцэрлэг дээр тэгш хамрагдалтын туршилтын ажлыг зохион байгуулсан. Туршилтын ажлын хүрээнд эцэг эх, багш нар сэтгэлзүйгээ бэлдэх ёстой гэсэн сургамжийг авсан" гэв.
Үргэлжлүүлэн "Тэгш хамруулах боловсрол үндэсний зөвлөгөөн өнгөрсөн онд зохион байгуулагдсан. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг өвчтэй байна, эмчилье, дараа нь боловсролд хамруулах гэсэн загвартай байлаа.
Харин тус зөвлөгөөнөөр тухайн хүүхэд эмчлүүлэх болон боловсролын үйлчилгээг зэрэг авах ёстой гэсэн зөвлөмж гаргасан. Энэхүү зөвлөмжийг энэ жилийн төлөвлөгөөндөө холбогдох мэргэжлийн байгууллагад тусгахаар ажиллаж байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын байгууллагын хамрагдалтыг нэмэгдүүлж байгаа. Гэвч тоон мэдээллийг авч үзэхээр цэцэрлэгийн насны 430, сургуулийн насны 3,817 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсролын үйлчилгээ авч чадахгүй байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны хүүхдүүдийн 36 хувийг эзэлдэг.

Дээрх хүүхдүүд нь шат шатандаа боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүйн улмаас асуудал үүсэж байна. Тэгэхээр боловсролын үйлчилгээнд хэрхэн хамруулах вэ гэсэн асуудал тулгардаг.
Нас насны хөгжлийн шатандаа боловсролын үйлчилгээ авч, тасралтгүй сурснаар үр дүн ахиц гарах юм. Жишээлбэл 0-3 насны тоглонгоо суралцах үеийг алгасаад 6-18 насандаа суралцахаар орж ирдэг. Ингэснээр багш, хүүхэд, эцэг эхчүүдийн дунд үл ойлголцол үүсдэг" хэмээн ярив.
| Э.Чулуунхишиг: Сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй 3,817 хүүхэд боловсролын үйлчилгээ авч чадахгүй байна |
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
2025-11-07 11:00:37
"Сураггүй болсон иргэн нас барсан Баян-Уул суманд цас ороогүй"
2025-11-07 11:00:24
2025-11-07 10:17:30
Путин 24 хамаатнаа төр, улсын компанид өндөр албан тушаалд томилж, рекорд тогтоолоо
2025-11-07 09:37:54
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна
2025-11-07 09:10:41
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2025-11-07 08:08:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-07 08:07:14
Бага насны хүүхэд хүчиндсэн цагдаагийн хорих ялыг хэвээр үлдээлээ
2025-11-06 17:10:18
86 эмнэлэг ажил хаялтад нэгдэж, дахин тэвчихгүй шийдсэн гэдгээ илэрхийллээ
2025-11-06 16:43:01
2025-11-06 15:52:50
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
2025-11-06 15:24:16
2025-11-06 15:13:53
2025-11-06 14:30:24
00 цаас, хоол, үсний сэв суултууртаа хийдгээс болж, 36 цаг ус хязгаарлахаар боллоо
2025-11-06 14:18:19
2025-11-06 13:37:55
2025-11-06 13:08:58
Малаа дайруулсан малчид буруудаж өрөнд ордог хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэхээр боллоо
2025-11-06 12:23:09
2025-11-06 12:16:51
Малчин цэргийг дарамталж амиа хорлоход хүргэсэн ахлагчийг дахин шүүнэ
2025-11-06 12:10:50
2025-11-06 11:58:05
2025-11-06 11:16:35
Сэрэмжлүүлэг: Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, ₮20 саяар торголоо
2025-11-06 11:04:48
Нөхөртөө хулганы хор, уксус өгсөн эмэгтэйн ялыг бууруулж, 10 жил болголоо
2025-11-06 10:59:06
2025-11-06 10:57:52
Б.Сумъяа шүгэл биш бүрээ үлээлээ
2025-11-06 10:51:39
Г.Батсүх ахмадын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-06 10:33:07
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр Хамба лам сурагчдад айлдвар айлдана
2025-11-06 10:28:19
П.Батчулуун эмч ажилдаа орлоо
2025-11-06 10:20:54
2025-11-06 10:17:37
Өнгөрсөн шөнө замын ажил хийж байсан иргэнийг мөргөж, хөнөөгөөд зугатжээ
2025-11-06 10:14:39
Өнөө оройны 18 цагаас эхлэх их цасны аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-06 10:05:36
2025-11-06 09:46:54
2025-11-06 09:38:40
2025-11-06 09:29:50
2025-11-06 09:27:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-06 08:12:04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-06 08:11:03