Сингапур хот улсын зам тээврийн сайд С.Исваран өчигдөр авлигын хэрэгт яллагдсаныхаа дараа албан тушаалаасаа огцрох шийдвэрийг гаргажээ.
Энэ нь цэвэр, тунгалаг засаглалтай гэдгээрээ алдартай тус улсын түүхэнд анхны тохиолдол болж байна.
Исваран нь зочид буудлын сүлжээний эзэн, Formula 1 Grand Prix уралдааныг Сингапурт авчирсан гэдгээрээ алдартай бизнесмэн юм.
Тэрбээр сайдын албан тушаалыг хашиж байхдаа гэмт хэрэгт яллагдсан анхны хүн болж улсынхаа түүхэнд бичигдэж байна.
30 орчим жил улс төрд ажилласан Исвараныг авлига авч, хуулийн хэрэгжилтэд саад учруулсан зэрэг нийт 27 зүйл ангиар буруутгаж байгааг ерөнхий прокурор Тан Киат Пэн өчигдөр зарлажээ.
Тухайлбал түүнийг Малайзын тэрбумтан Он Бэн Сэний бизнест тусалсны төлөө 160,000 сингапур долларын ($119,000) бэлэг авсан гэж буруутгасан байна. Энэ нь гэхдээ бэлэн мөнгө биш, бизнес ангиллын нисэх онгоцны тасалбар, тансаг зочид буудалд буух зардал, F1 Grand Prix, English Premier League, West End хөгжмийн шоу зэрэг арга хэмжээнүүдийг үзэх тасалбар хэлбэрээр зарцуулагджээ.
Исваран өөрт оноосон ялыг няцааж, гэм буруугүйгээ батлахаа амласан байна.
“Би ингэх нь зөв гэж үзсэний үндсэн дээр засгийн газрын сайд, парламентын гишүүн, Ардын Үйл Хэрэг намын гишүүнээс огцорч байна. Өнгөрсөн хэдэн сарын хугацаа миний болон миний гэр бүлийн хувьд хүнд хэцүү цаг үе байлаа. Би буруугүй бөгөөд цаашдаа нэр төрөө сэргээхэд төвлөрч ажиллах болно” гэж Исваран мэдэгджээ.
Сингапур улс нь дэлхийн хамгийн цэвэр, тунгалаг засаглалтай орнуудын нэгд тооцогддог бөгөөд Transparency International байгууллагаас жил тутам гаргадаг авлигын индексээр дэлхийд тавдугаарт жагсаж байна.
Авлигын хэрэгт засгийн газрын сайд холбогдох явдал маш ховор байдаг. Сингапурын сайдын жилийн цалин 1.1 сая сингапур доллар ($834,000) байдаг тул авлига, хээл хахуульд автах үзэгдэл бага гардаг байна.
Хамгийн сүүлд 1986 онд Сингапурын сайд авлигын хэрэгт холбогдож байжээ.
Сингапурт бохь зарахыг хориглох санаачилгаараа алдаршсан үндэсний хөгжлийн сайд Тэ Чан Ван тухайн үед хувийн компаниудаас бэлэг авсан хэрэгт шалгагдаж байсан юм. Гэхдээ тэр шийтгүүлэхээсээ өмнө нас барж байжээ.
Сингапурын ерөнхий сайд Ли Сян Лүүнд шууд харьяалагддаг Авлигын Хэргийг Мөрдөн Шалгах Товчоо энэ удаа Исваран сайдын хэргийг шалгаж байгаа юм.
Исвараны огцрох хүсэлтийг хүлээж авснаа ерөнхий сайд өчигдөр мэдэгдсэн байна. Исваран бас авлигын хэргийг нь мөрдөн шалгаж эхэлсэн өнгөрсөн оны долдугаар сараас хойш авсан цалингаа засгийн газарт буцааж төлөхөөр болжээ.
“Засгийн газар энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн, цаашдаа ч ингэх болно. Би нам болон засгийн газрын үнэнч шударга байдал, нэр хүндийг хамгаалахын төлөө тууштай ажиллана” гэж Ли Сян Лүүн мэдэгдэлдээ дурдсан байна.
Тэрбээр Сингапур улсыг үндэслэгч Ли Куан Югийн ууган хүү юм.
20 орчим жил улс орноо удирдсан Лигийн улс төрийн замналаа дуусгах гэж буй эгзэгтэй цаг үетэй давхцан Исвараны авлигын хэрэг дэгдэж байна.
Сингапурт 2025 онд ээлжит сонгуулийн санал хураалт явагдах юм. Энэ сонгуулийн дараа Ли Сян Лүүн засгийн эрхийг залгамжлагчдаа шилжүүлэх төлөвлөгөөтэй байна.
Эх сурвалж: CNN
| Сингапурын түүхэнд анх удаа засгийн газрын сайд авлигын хэргээр ял сонслоо |
2026-03-06 09:00:00
2026-03-06 08:10:00
2026-03-06 08:00:00
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50