Улсын хэмжээнд өнгөрсөн өдөр гал түймрийн зургаан дуудлага бүртгэгджээ. Үүнээс гурав нь Улаанбаатарт, гурав нь орон нутагт гарсан гал түймрийн дуудлага байна.
Эдгээрээс Улаанбаатарт гарсан гал түймэрт нэг иргэн өртөж, амиа алдсаныг ОБЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал өнгөрсөн шөнө 00:35 цагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт амбаар шатаж байна гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг очиход галд 48 настай, эрэгтэй өртсөн байжээ.
Мөн Сонгинохайрхан дүүрэгт “Сонато-6” загварын суудлын автомашин шатаж, 40 настай, эрэгтэйн нүүр бага зэрэг түлэгдсэн байсныг яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Бусад дуудлагын тухайд байшингийн дээвэр, амбаар шатаж байсныг унтраажээ.
Цахилгааны аюулгүй байдлыг хангах, зориулалтын бус аргаар тээврийн хэрэгслийг халаахгүй байх, угаар мэдрэгчийг зөв байрлуулах зэргээр гал түймрийн аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалахыг сэрэмжлүүллээ.
| Өнгөрсөн шөнө нэг иргэн галд өртөн амиа алджээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57