ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Зөвлөлт Холбоот Улс болон Оросын эзэнт гүрний эзэмшилд байсан гадаад дахь үл хөдлөх хөрөнгүүдийг хайх, бүртгэх, хууль эрх зүйн хамгаалалтад авах, эдгээртэй холбоотой зардлыг гаргах зарлигт гарын үсэг зуржээ.
Уг асуудлыг ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газар болон ОХУ-ын гадаад хэргийн яам хариуцаж ажиллах юм байна.
Өрнөдийн холбоотнууд эдийн засгийн хориг арга хэмжээнийхээ хүрээнд ОХУ-ын $300 тэрбум орчмын хөрөнгийг битүүмжилж, Украины ашиг сонирхолд зарцуулах арга хэмжээ авч эхлээд байгаа.
Путиний зарлиг үүний эсрэг авсан хариу арга хэмжээ бололтой. Оросын эрх баригчид Өрнөдийн үйлдлийг эсэргүүцэж, ижил хариу арга хэмжээ авахаар сүрдүүлж байсан юм.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь Оросын гадаад дахь эд хөрөнгийг хураах аливаа оролдлогыг “хулгай дээрэм” гэж үзэхээ анхааруулж байжээ.
Эх сурвалж: The Moscow Times
| Путин хилийн чанадад байгаа Зөвлөлтийн болон Оросын эзэнт гүрний өмчийг буцааж авах зарлиг гаргажээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57