Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагилд 32.0 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30.0 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29.0 см, Зүүнговь, Завханы Баянтэс, Төв аймгийн Эрдэнэсантад 26.0-28.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтжээ.
Ихэнх нутгаар салхи секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр /2024.01.17/ 0.3-0.6 мм, өнгөрсөн шөнө 2.0 мм цас орсон. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -11...-13 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21 градус, бусад хэсгээр -15...-16 градус хүйтэн хоносон байна.
Эх сурвалж: ЦУОШГ
| Увс аймгийн Малчин суманд 37 см цасан бүрхүүл тогтжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57