АН-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, хулгайн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Эрх баригч нам хулгайг хэзээ ч битгий мартаарай, бид байнга сануулах болно гэв.
Энэ талаар Ардчилсан Намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "Монгол оронд сүүлийн найман жилийн хугацаанд хулгай, авлигалаа ярьсаар дээшээ хөгжих биш, хойшоо ухарсан жилийг үдэж, ээлжит сонгуулийн жил эхэлж байна. Ээлжит сонгуулийн жил эхэлж буйтай уялдуулан хэд, хэдэн тоо баримтыг сануулъя.
2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр ЖДҮХСангийн 49 хүнийг хулгайтай холбон зарласан. Уг сангийн 96.2 тэрбум төгрөгийн хулгайд хэн хариуцлага хүлээсэн бэ?
Нүүрсний 40 их наядын хулгай. АН-аас шахаж байж сонсгол явуулсан. 40 их наядын хулгайд өөрсдийн төлөөний хүмүүсээ, нүүрсний хулгай болон авлигын төлөө дуугарсан эгэл жирийн иргэдээ хорьдог тогтолцоог өнгөрсөн хугацаанд харлаа.
Хөгжлийн Банкны 2.3 их наядын хулгай. 2022 оны нэгдүгээр сарын 31-нд 34 хүнийг уг банкны хулгайтай холбоотойгоор зарласан ч өнөөдөр хэн ч хариуцлага хүлээгээгүй.
КОВИД-ийн үеийн 20.3 их наядын хулгай. Сонгуулийн тухай хуульд хэн нэгний нэр хүндийг унагасан тохиолдолд хууль зөрчинө гэж заасан. Өнөөдөр хэн ч хэн нэгний нэрийг цохоод хулгай хийсэн, ард түмнийг доромжилсон, монгол орны эдийн засгийн хөгжлийг хойш татсан талаар дуугарах эрхгүй болсон байгаа. Ард түмнийг улны гэж цоллосон тэр эмэгтэй энэ их хулгайд хариуцлага хүлээсэн үү?. КОВИД-ын хулгайтай холбоотойгоор хэн хариуцлага хүлээсэн гэдгийг асуумаар байна.
Ард түмэнд 328 тэрбум төгрөгөөр БНСУ-аас хуучин автобусыг худалдаж авчраад шахах гэсэн нь үйлдэл дээрээ баригдсан. Ногоон автобусны асуудалд хэн хариуцлага хүлээсэн бэ, нээлттэй сонсгол хийхийг АН шаардсаар байгаа.
Улаанбаатар хотод замын түгжрэл, утааны асуудал тулгамдсан. Гэвч эрх баригч нам Аз жаргалтай Улаанбаатар гэж өөрсдийгөө цоллож буй. Утаагүй Улаанбаатар хот эргэн ирлээ гэж "Тавантолгой" түлш компани ажилчдадаа 1.1 тэрбум төгрөгийг урамшуулал болгож өгдөг.
Харамсалтай нь Аз жаргалтай Улаанбаатар дэлхийд утаа ихтэйгээрээ нэгт жагсаж, хорт хавдрын өвчлөл, нас баралтаар тэргүүлж байна.
Энэ их хулгайгаар бид гэр хорооллыг орон сууцжуулах, метро барих, ААН-үүдийг дэмжих боломжуудыг алдлаа" хэмээн ярилаа.
| Н.Лхагвадорж: Ногоон автобусны асуудалд хэн хариуцлага хүлээсэн бэ, нээлттэй сонсгол хийхийг шаардсаар байна |
2026-03-06 09:00:00
2026-03-06 08:10:00
2026-03-06 08:00:00
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50