Ченжи нь герман хоньч үүлдрийн, хар халтар зүстэй, эм нохой.
Нохой хөтлөгч, ахлах ахлагч Б.Дэлгэрсайханы хамт 2018 онд эрэлч нохойн албаны сургалтыг дүүргээд нийслэлийн Аврах ангид томилогдон ажиллажээ. Онцгой энэ албанд таван жил зүтгэхдээ нийтдээ 125 хүний алтан амийг аварч, 97 буцалтгүй нэрвэгдэгч /цогцос/ илрүүлсэн аврагч юм.
Тэрбээр нэг настай, хүнийг хөөн барьдаг цагдаагийн албаны нохой байхдаа ахлах ахлагч Б.Дэлгэрсайхантай “танилцаж” Онцгой байдлын албаны эрэлч нохой болж “мэргэжлээ” сольжээ.
Ченжи нь анх дүрэмт хувцастай хүн рүү огт дайрахгүй хэрнээ энгийн иргэн, хонь мал руу дайрдаг араатанлаг зантай байсан аж. Түүнийг нийгэмшүүлэх хүндрэлтэй байсан талаар хамтран зүтгэгч нь дурссан. Онцгойн эрэлч нохой эрэн хайх, аврах, эзэндээ мэдээлэл өгөх ёстой бол цагдаад арай өөр үүрэг гүйцэтгэж байснаас тэр биз.
Түүнчлэн 2019-2023 онд Туул голын дагуу үндсэн бүлгийн хамт завьт эргүүлийн үүргийг тасралгүй гүйцэтгэсэн. Ийнхүү үүрэг гүйцэтгэх явцдаа живж байсан 47 хүнийг, хамтрагчийн хамт аварч уснаас эсэн мэнд гаргажээ.
Мөн 87 удаагийн усны ослын дуудлагаар ажиллахдаа 86 буцалтгүй нэрвэгдэгчийг олж илрүүлсэн. Түүний хамгийн баатарлаг ажиллагаа 2021 онд болов. Учир нь Ченжи урсгал усны дадлага сургуулилалт хийх явцдаа Гачуурт орчмын Туул голд живж байсан долоодугаар ангийн сурагч хөвгүүний амь насыг бие даан аварсан билээ.
Нохой хүнтэй адил таван мэдрэхүйн эрхтэнтэй. Гэхдээ үнэрлэх, сонсох чадвар нь л гэхэд хүнээс хэд дахин өндөр. Албаны нохдыг 5-6 жил ажиллуулаад тэтгэвэрт гаргадаг. Үүнээс урт хугацаанд ажиллахаар стресстэх, үнэрлэх чадвар нь мууддаг юм байна. Тиймээс Ченжи сарын өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэтгэвэрт гарч, одоогоор хөдөө амарч байгаа.
Амрах ч эрх түүнд бий. Тэр албаа хаах явцдаа усны ослоос гадна нийслэлийн ногоон бүст төөрсөн гэх 65 дуудлагаар 72 хүнийг эсэн мэнд олж, сураггүй алга болсон найман буцалтгүй нэрвэгдэгсдийг илрүүлсэн. Баянгол дүүрэгт 2022 онд барилгын суурь хэсэгт ажиллаж байхдаа шороонд дарагдсан дөрвөн хүний хоёрыг шороон хөрснөөс олжээ.
Өөрөөр хэлбэл Ченжи энэхүү албанд үүрэг гүйцэтгэхдээ нийт 490 удаагийн дуудлагаар ажилласан. Уснаас гадна аюулт үзэгдэл, ослын 154 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж 78 хүнийг гаргажээ. Мөн уснаас 47 нийт 125 хүний амь насыг авран хамгаалсан гавьяатан.
Ахлах ахлагч Б.Дэлгэрсайханы сургасан анхны нохой бол Ченжи юм. Өнгөрсөн хугацаанд тэд хамтран зүтгэгч, анд нөхөд болцгоосон. Ченжи номхон дөлгөөн зантай. Ус, ой мод, нурангийн ослын үед ажиллахдаа илүү чадварлаг. Уяулах дургүй. Сул, өөрийнхөөрөө байхдаа сэргэлэн цовоо байдаг. Хөтлөгч эзэндээ түшигтэй, үнэнч сайн нөхөр нь байж чадсан.
Тэтгэвэртээ гарсан ч тэд одоо хамт үлдсэн. Ихэнх нохой эзэнтэйгээ санал нийлэхгүй үедээ ульж, эвшээдэг бол Ченжи дургүйг нь хүргэвэл шууд хаяад явчихдаг. Тайвширсан үедээ юу ч болоогүй юм шиг эргээд уулздаг хоёр. Удаан хугацаанд хол байгаад уулзах үедээ учиргүй сүйд болж ирснээ ганц цоройчхоод явчихдаг “их зант”.
Найз хоёрын хамгийн анхны аврах ажиллагаа Ховдод болжээ. Амиа егүүтгэх гэж өндөр хадны оройд гараад байсан эмэгтэйг илрүүлснээр аварч чадсан байдаг. Нохойн тухай, хүний үнэнч нөхөр болох тухай, эзнээ аварсан талаар баримт нотолгооноос эхлээд үлгэр домог, кино ном зохиол олон. Тэдгээрийн гол дүрүүдийн нэг нь яахын аргагүй Ченжи мөн.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
| Ажиллах хугацаандаа 125 хүний амь насыг аварсан эрэлч нохой ЧЕНЖИ |
2026-03-06 09:00:00
2026-03-06 08:10:00
2026-03-06 08:00:00
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50