2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр экспорт 15.2 тэрбум ам.доллар, импорт 9.3 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлэв.
Импорт өмнөх жилээсээ 548.1 сая ам.доллароор нэмэгдэв. Тухайлбал дизелийн түлшний импорт 150.3 ам.доллар буюу 16 хувиар, суудлын машин 101 сая ам.доллар буюу 17 хувиар өссөн байна.
Түүнчлэн хар төмөр бүтээц, барилгын эдлэлийн импорт 93.1 сая ам.доллароор, нийтийн тээврийн хэрэгслийнх 39.4 сая ам.доллар буюу тоо хэмжээгээрээ 649-өөр нэмэгджээ.
Харин авто бензиний импорт 39 сая ам.доллар буюу 6.2 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

| 2023 онд суудлын машины импорт өмнөх жилээсээ 17 хувиар өсөж, авто бензинийх 6.2 хувиар буурчээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57