Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Япон Улсын Хууль зүй яамны Судалгаа, сургалтын хүрээлэнгийн (RTI) Олон улсын хамтын ажиллагааны газрын (ICD) профессор Кэйсүкэ Гото болон холбогдох албаны төлөөллийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүлээн авч уулзлаа.
Дэд сайд Б.Солонгоо манай хоёр орон өнө эртний найрсаг харилцаатайг онцлоод Монгол Япон хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хууль, эрх зүйн салбарт улам бүр өргөжин хөгжиж байгааг уулзалтын эхэнд дурдлаа.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хувийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн суурь хуулийг боловсруулж байгаа. Үүний нэг нь Арилжааны хуулийн төсөл бөгөөд уг хуулийн төслийг боловсруулахад Япон Улсын Хууль зүй яамны Судалгаа, сургалтын хүрээлэнгээс хамтарсан хэд хэдэн удаагийн семинар хийж, үр дүнтэй хамтран ажиллаж байгаад талархаж буйгаа дэд сайд Б.Солонгоо илэрхийлэв.
Цаашдаа хууль зүй, дотоод хэргийн салбарын ажилтан, алба хаагчдыг Япон Улсад суралцуулах, харилцан туршлага солилцох чиглэлд дэмжиж ажиллахыг хүслээ.
Япон Улсын Хууль зүй яамны Судалгаа, сургалтын хүрээлэнгийн (RTI) Олон улсын хамтын ажиллагааны газар нь (ICD) Япон Улсын Засгийн газар, Хууль зүйн яамнаас Азийн болон бусад орнуудын хууль зүйн туслалцаа, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд өргөн хүрээнд хамтран ажилладаг болохыг Кэйсүкэ Гото ярианыхаа эхэнд онцлов. Монгол Улсад эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй зарим хуулийн төслүүдэд хамтран ажиллаж, сургалт уулзалтууд хийснийг дурдаад цаашдаа энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд таатай байх болно гэдгээ хэллээ.
| Японы хууль зүй яамны судалгаа, сургалтын хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо |
2026-03-06 09:00:00
2026-03-06 08:10:00
2026-03-06 08:00:00
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50