Эрээн хотын гаалийн газар нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн авто замын боомтоор орох, гарах зорчигчдын биедээ авч явах эд зүйлийн хэмжээг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулжээ.
БНХАУ-ын Гаалийн хуулийн 4.46-д “Хувь хүн хилээр орох болон гарахдаа биедээ авч явах ачаа тээшний хэмжээ нь зохистой хэмжээнд байх ёстой бөгөөд зөвхөн өөрийн хэрэгцээний тоо хэмжээгээр хязгаарлагдана.
Биедээ авч явах ачааг гаалийн хяналтаар оруулна” гэж заасныг үндэслэн энэхүү анхааруулгыг гаргасныг Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээлэв. Уг анхааруулгад биедээ авч явах ачааны зохистой хэмжээг тодорхой заагаагүй байна.
Харин Эрээний хилээр 30 кг-аас дээш ачаатай нэвтрүүлэхгүй гэх мэдээллийн тухайд Монгол Улсын Гаалийн байгууллагаас тодруулахад "БНХАУ, ОХУ-ын гаалийн байгууллагаас гаргасан шийдвэр. Хамтын ажиллагааны хүрээнд бидэнд шийдвэрээ ирүүлэх ёстой. Одоогоор энэ талаар мэдээлэл ирээгүй байна" гэв.
| Эрээний хилээр зорчигчдыг биедээ авч явах ачаагаа зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57