Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас сурагчдын өөрийгөө үнэлэх soril.eec.mn шинэ систем нэвтрүүлснээ өнөөдөр танилцууллаа.
Уг системд регистрийн дугаараар нэвтэрч эцэг эх, сурагчид өөрсдийн мэдлэгийг үнэлэх боломжтойн зэрэгцээ хоцрогдол нөхөх хичээлийг холбож өгсөн гэдгээрээ давуу талтай аж. Одоогийн байдлаар Математик, Монгол хэлний хичээлээр өөрийгөө сорих боломжтой бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 1-нд гэхэд бүх хичээлийг багтаахаар төлөвлөжээ.
Хэрэв дээрх цахим хуудсанд хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулсан ч мэдээлэл ороогүй гэж гарвал сургуулийн захиргаанд хандаж шалгуулах хүсэлт өгөх шаардлагатай юм байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Шинээр хэрэгжиж эхэлсэн багц хуулиар бид зургаан том шинэчлэлийн бодлого буюу боловсролын шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд үндэсний үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, шинэчлэхээр зарласан.
Үнэлгээ гэдэг бол боловсролын чанарыг хэмждэг том хэмжүүрийн нэг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард манай улс анх удаа боловсролын чанарын үнэлгээнд хамрагдаж нийт 81 орноос 48 дугаарт жагслаа. Олон улсын байгууллагаас явуулдаг тус үнэлгээнд 15 хүртэлх насны 7,200 орчим хүүхэд хамрагдсан.
Сүүлийн гурван жилд Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс сургууль, багш, сурагчдын үнэлгээг тогтмол хийсэн ч бодит амьдрал дээр багшийн тавьсан үнэлгээ, сурагчийн бодит үнэлэмж зөрүү их гардаг тул шинэ системийг нэвтрүүлэхээр шийдсэн. Шинэ системийг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор нээж энэ хугацаанд 75 мянган хүүхэд өөрсдийн түвшнийг тодорхойллоо" гэв.
Олон улсын үнэлгээгээр монгол хүүхдүүд хоцрогдолтой гарсан төдийгүй нийслэл хотын сурагчдаас орон нутгийнхан хоцрогдолтой байгаа нь тодорхой болсныг салбарын сайд онцоллоо. Тиймээс хоцрогдол арилгах төлөвлөгөөг 2021 оноос эхлэн хэрэгжүүлснээр нааштай үр дүн гарсан болохыг дуулгалаа.
| Л.Энх-Амгалан: Сурагчдын хоцрогдлыг арилгах зорилгоор сайн дурын үнэлгээний систем нэвтрүүллээ |
2026-03-06 09:00:00
2026-03-06 08:10:00
2026-03-06 08:00:00
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50