Индонезийн нийслэл Жакарт хотод буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 5-18-нд болж байна.
Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ.
Өнөөдөр тэмцээний урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд Н.Баяраа “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа.
Тэрбээр Парисын олимпын эрх авчирсан Монгол Улсын найм дахь тамирчин, Монголын буудлага спортын гурхв дахь тамирчин болж байна. Өмнө нь буудлагаас урт бууны төрөлд О.Есүгэн, гар бууны төрөлд Э.Даваахүү нар олимпын эрхээ авсан юм.
| Н.Баяраа "Парис-2024" зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57