Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр Булган аймаг ажиллаж эхэлсэн.
Булган аймагт 2024 оны анхны БНСУ-ын зургаан аялагч жуулчид хүрэлцэн ирж, Булган сумын 2-р багийн малчин Бавуудоржийн Цогтгэрэлийн хот айлаар зочилж, нутгийн малчид алс холоос хоньтой болохоор Монгол орныг зорин ирсэн 6 жуулчин тус бүрт хундан цагаан эм хонийг бэлэглэлээ.
Хоньтой болсон жуулчид маань хүсвэл хонио гарган төхөөрөх, эсвэл хот айлдаа үлдээн өвс тэжээлээр нь ханган тэжээж, өсөн үржихийг нь бэлэн үүссэн цахим аплейкишнээр тогтмол харах боломжтой орчин үеийн цахим харилцааг малчидтай үүсгээд байна. “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийн хүрээнд ийнхүү эхний жуулчид хоньтой боллоо.
Цаашид Архангай, Хөвсгөл аймгууд энэхүү хөтөлбөрийг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлж, Архангай аймаг санамж бичиг байгуулаад байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчид дан ганц мал аж ахуйгаас бус аялал жуулчлалын салбараас орлого олох эдийн засгийн боломж бий болж байгаа юм.
| Хонь авсан жуулчид цахим аплейкишнээр өсөн үржихийг нь тогтмол харах боломжтой |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57