Булган аймагт хэрэгжиж эхэлсэн “Нэг жуулчин-нэг хонь” төслийн талаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан мэдээлэл өглөө.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг тэрбээр хэлсэн юм.
Энэ талаар "Малчин айлд жуулчид очиход тэндээс үйлчилгээ авч байгаа гэсэн үг. Тухайн айл илүү гэртэй, гэр нь тохижилттой бол хонож, байрлаж, хоол ундаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа.
Үйлчилгээний хөлсөнд нь хонины үнэ багтсан гэсэн үг.
Монгол Улсын хэмжээнд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж байгаа процесс дандаа хөдөө орон нутаг, жуулчны баазад түшиглэж буй. Гэтэл жуулчны баазын хүрэлцээ хүртээмж зорилтот гоё газрууддаа байна уу гэвэл, үгүй.
Тухайлбал Өмнөговь, Хөвсгөл, Архангай гэсэн тодорхой цэгт аялал жуулчлалын үйл ажиллагаа явагддаг. Монгол Улс маш өргөн уудам газартай, гадаадын жуулчдад үзүүлэх харуулах зүйлс маш их. Гэвч жуулчид очиж чадахгүй, очихоор хонох газар байхгүй, үйлчлүүлэх газар хомс.
"Жуулчид" гэх энэ том ойлголтоос хүн бүр ашиг хүртэхийг хүсэж байгаа. Ялангуяа нутгийн иргэд ашиг хүртэхийг хүсэж байна. Үүнийг холбох холбоосыг уялдуулж гаргаж ирэх нь зүйтэй гэж үзсэн" хэмээв.
Үргэлжлүүлэн "Малчин айл өрхүүд маш том үнэт зүйл.
Хүргэлт ирлээ шоу нэвтрүүлэгт гардаг шиг малчин айлууд гадаадынхны сонирхлыг үнэхээр их татаж байна.
Энэ ярианаас үндэслээд малчин айлууд жуулчдаас орлого олох боломжийг нь бүрдүүлж өгч байгаа.
Жишээ нь Nas Daily-гаас ирсэн дөрвөн инфлүэнсерт хонь өгсөн. Малчин айлд очоод үйлчлүүлж байгаа төлбөрт нь хонь шингэсэн гэсэн үг. Одоогийн зах зээлийн ханшаар хонь 100,000 төгрөгийн үнэтэй байгаа.
Урьд нь ийм жишиг байсан ч дорвитой үр дүнд хүрээгүй гэх яриа гараад буй. Тэр үед малчид онлайнаар холбогдож чаддаггүй байсан.
Харин одоо "Хөх сүрэг" аппликэйшнийг ашиглаж эргэх холбоотой ажиллаж байна. Тухайн хонийг зүсэлж аваад тамга тавиад “танай хонь” гэж хэлээд өгч байгаа.
Улмаар тухай аппликэйшн дээр зураг хөргөө авхуулаад утсан дээр нь аппликэйшнийг нь татаад өгнө. Ингээд хоёрлосон, гуравласан харилцаа үүсэж, хонио хянаад явах боломж бий болж буй.
Үүнийг Булган аймгаас эхлэн хэрэгжүүлж байна. Цаашдаа Архангай аймагтай “Нэг жуулчин-нэг ямаа” гэх төслийг хамтарч хэрэгжүүлэх талаар төлөвлөж байгаа" гэлээ.
| Хүргэлт ирлээ шоу нэвтрүүлэгт гардаг шиг малчин айлууд гадаадынхны сонирхлыг үнэхээр их татаж байна |
2026-03-06 09:00:00
2026-03-06 08:10:00
2026-03-06 08:00:00
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50