"Зам тавьж өгөөд баруун эргэж болно" хэмээн уулзваруудад байрлуулсан нь тэмдэг биш анхааруулах самбар юм. Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдсэн учир жолооч нар уг самбарыг дагаж мөрдөхгүй байж болно хэмээн албаны хүн тайлбарлалаа.
ТЦА-ны Зам тээврийн хяналтын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа М.Ариунболд "Зам тавьж өгөөд баруун эргэж болно гэсэн самбарыг 2016 онд тодорхой газруудад байрлуулсан байдаг.
Замын хөдөлгөөнийг тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохиогоор зохицуулдаг. Энэ үйлдлийг хийхийг Засгийн газраас баталсан замын хөдөлгөөний дүрмийн 274 заалтаар зохицуулдаг. Уг заалтад замын тэмдэг ба тэмдэглэл гэсэн хэсгийн 7.1-т замын хөдөлгөөнийг зохион байгуулахад стандартын дагуу тэмдгүүдээр зохицуулахыг заасан байдаг.
2016 онд Улаанбаатар хотод замын түгжрэл эхэлж байв. Түгжрэлийг шийдэхийн тулд тодорхой газруудад Зам тавьж өгөөд баруун эргэж болно гэсэн самбарыг байрлуулахдаа дөрвөн замын уулзварын харалдаа хэсэгт байрлуулсан байгаа юм.
Тухайн зам руу орж ирж буй хөдөлгөөн нь хоёр урсгалаар орж ирнэ. Ингэхдээ нэмэлт эгнээ хажуу талдаа гаргаад зүүн тийш, зарим нь нэмэлт эгнээг баруун талдаа гаргаад баруун тийш эргэнэ. Үндсэн хоёр эгнээ замын хөдөлгөөнийг чөлөөтэйгөөр дараагийн уулзвар руу нэвтрүүлэхийн тулд баруун талд гарсан эгнээ дүүрэхээс болгоомжилж, тасралтгүй эргүүлж байх зорилгоор уг самбарыг байрлуулж, өөрчлөлтийг хийсэн байгаа юм.
Зам тавьж өгөөд баруун эргэж болно мэдээлэх самбарыг жолооч заавал дагаж мөрдөхгүй байж болно. Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдэж, дээрх мэдээлэх самбар шаардлагагүй болсон. Гэхдээ уг самбар байхад эрхзүйн акт зөрчигдөхгүй" гэв.
Тэрбээр "Зам тавьж өгөөд баруун эргэж болно мэдээлэх самбар шаардлагагүй болсон тул буулгуулахаар хэд хэдэн удаа Нийслэлийн Замын Хөгжлийн Газарт хандсан. Хамгийн сүүлийн шаардлагыг 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд илгээсэн байгаа.
Одоогийн байдлаар "Зам тавьж өгөөд баруун эргэж болно" самбарыг зөрчсөн үндэслэлээр хэн нэгэн жолоочийг торгоогүй. Хэрэв арга хэмжээ авагдсан иргэн байвал ТЦА-нд хандаарай. Хэн нэгнийг буруутгахгүй, асуудлыг шийдэж өгнө" хэмээн хэллээ.
| М.Ариунболд: "Зам тавьж өгөөд баруун эргэх" самбарыг жолооч дагаж мөрдөхгүй байж болно |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57