Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед “Хүүхдийн гар утас булаагаад зугтлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 настай, эмэгтэй хүүхдийн “SAMSUNG A-6” гар утсыг 24 настай эрэгтэй Д нь дээрэмдээд зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд Та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтыг дээшлүүлж, болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэхийг, энэ төрлийн гэмт санаа бодол агуулсан иргэн Танд зөвлөхөд энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар "Дээрэмдэх" гэмт хэрэг бөгөөд 12 жил хүртэлх хорих ялтай хүнд гэмт хэрэг болохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
| ЦЕГ: 13 настай хүүхдийн утсыг дээрэмдэж зугтсан эрэгтэйг олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57