Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт бүс нутаг бүрд унах хур тунадасны хэмжээнд хэрхэн нөлөөлж буйг харуулсан шинэ судалгааны тайлан өчигдөр Nature сэтгүүлд нийтлэгджээ.
АНУ-ын Дартмутын Коллежийн судлаачид 1981 оноос 2020 оны хооронд буюу сүүлийн 40 жилийн хугацаанд дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст унах цасны хэмжээ хэрхэн өөрчлөгдсөнийг дүрсжүүлэн харуулсан байна.
Эндээс харвал дулаарал бүс нутаг бүрд харилцан адилгүй нөлөөлжээ.
Тухайлбал АНУ-ын газар нутаг, төв болон зүүн Европын орнуудад энэ хугацаанд унах цасны хэмжээ эрс багассан байна. Харин Сибирийн ихэнх хэсэг, Аляска, Канадын баруун хойд нутагт унах цасны хэмжээ нэмэгджээ.
Судалгааны тайланд оруулсан газрын зургаас Монгол орны ихэнх хэсэгт жилд унах цасны хэмжээ арван жил тутамд 2-3 хувиар нэмэгдсэн харагдаж байна.
“Уур амьсгалын өөрчлөлт цас, усны нөөцийн хэмжээнд сөргөөр нөлөөлж байгаа нь тодорхой харагдлаа. Дулаарлын нэмэлт хэм бүр цаснаас хуримтлагддаг усны нөөцийг багасгаж байна” гэж судалгааг ахалсан Дартмутын Коллежийн докторант Александр Готтлиб ярьжээ.
Тухайн бүс нутагт өвлийн дундаж температур Цельсийн -8 хэмээс дээш хүрэхэд цасны хэмжээ эрс багасаж байгаа нь уг судалгаанаас харагдсан байна.
Эх сурвалж: CNN
| Сүүлийн 40 жилийн хугацаанд Монгол орны ихэнх хэсэгт цасны хэмжээ нэмэгдсэн нь судалгаанаас харагдав |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57