Хөрөнгийн хэмжээгээр дэлхийн зургаа дахь баян хүнд тооцогдож буй Марк Закербэрг хамгийн сайн чанартай мах гаргаж авах зорилгоор үхрийн аж ахуй эрхэлж эхэлжээ.
Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Хавайн арлуудын Кауай аралд байдаг өөрийн эзэмшилд сайн үүлдрийн үхрүүдийг тусгай нөхцөлд үржүүлж эхэлсэн байна.
Закербэрг өчигдөр стэйк зооглож буй гэрэл зургаа Инстаграм хуудсандаа нийтлээд “Кауай арлын Коолау эдлэнд дэлхийн хамгийн өндөр чанартай мах гаргаж авах зорилгоор үхэр үржүүлж эхэлсэн” гэж бичжээ.
“Үхэр бүр жилд 2,000-5,000 кг тэжээл хэрэглэдэг тул бид нэлээд том талбайд макадамиа самрын мод тариалж байна. Миний охид мод тарихад тусалж, үхэр маллаж байгаа. Хэдийгээр дөнгөж эхэлж байгаа ч аажим аажмаар сайжирч байгааг харахад таатай байна. Миний бүх төслүүдээс хамгийн амттай нь энэ юм” гэж $129 тэрбумын хөрөнгөний эзэн цааш бичсэн байна.
Закербэрг үхрүүдээ макадамиа самар, шар айргаар тэжээж байгаа гэнэ.
Тиймээс түүний гаргаж авах үхрийн мах нэлээд өндөр үнэ өртөгтэй, тансаг хэрэгцээний бүтээгдэхүүн байх нь гарцаагүй.
Закербэргийн санаачилгыг байгаль хамгаалагчид шүүмжлэлтэй хүлээж авчээ.
“Их хэмжээний ус шаарддаг макадамиа самар, шар айргаар үхэр өсгөх нь тэрбумтны хачирхалтай шоу төдий юм. Үүний оронд уур амьсгалын өөрчлөлт, хоол хүнсний тэгш хүртээмжийг шийдэх шинэчлэл хөдөө аж хуйн салбарт хэрэгтэй байна” гэж Food & Water Watch байгууллагын бодлого хариуцсан захирал Мич Жонс ярьж байна.
“Бидэнд зөвхөн баячуудад зориулсан биш, бүх хүмүүсийг хүнсээр хангаж чадах жижиг, дунд фермийн шийдлүүд хэрэгтэй” гэж тэр нэмж хэлжээ.
Үхрийн аж ахуй дэлхийн дулаарлын нэг гол шалтгаан болдог гэдэг.
Уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлахын тулд ялангуяа хөгжингүй улс орнуудын иргэд махны хэрэглээгээ бууруулах ёстой гэж судлаачид үздэг юм.
Нас бие гүйцсэн нэг үхэр өдөрт 500 литр метан хий үйлдвэрлэдэг гэж НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага тооцоолсон байдаг.
Үхрийн гэдэснээс ялгардаг метан хий 20 жилийн хугацаанд нүүрсхүчлийн давхар ислээс (CO2) 85 дахин илүү дэлхийн дулааралд нөлөөлдөг гэсэн бас нэг тооцоо бий.
Эх сурвалж: The Guardian
| Марк Закербэрг хамгийн сайн чанартай мах гаргаж авахын тулд макадамиа самар, шар айргаар үхэр тэжээж байна |
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50